|
|
||
Хятад улсын ерөнхий сайд Ли Кэчян Францын ерөнхий сайд Жан Марк Эронар 6-ны өдөр Бээжинд сурвалжлагчидтай уулзлаа. Ли Кэчян хоёр орны ерөнхий сайдын уулзалтын үр дүнгийн талаар танилцуулж, Хятад Франц хамтын ажиллагааны гол салбарт өргөн хүрээнд тохиролцоонд хүрсэн гэжээ.
Тэр хэлэхдээ, хоёр тал өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрч, ялангуяа гуравдагч орны цөмийн эрчим хүчний зах зээл нээхийг хамтын ажиллагааны шинэ хандлага болгож, техникийн шинэ бүтээмжийг эрчимжүүлэн, эдийн засаг санхүүгийн хамтын ажиллагааг урагшлуулж, нислэгийн үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг дээшлүүлнэ. Мөн хүмүүнлэгийн салбар дахь солилцоог өргөжүүлнэ гэжээ. Хятадын иргэдэд Францын виз олгох хугацааг богиносгосонд Хятадын тал баяртай байна, Европын холбооны чөлөөт худалдааны зарчмыг баримталж, Хятад Европын харилцааны эрүүлээр хөгжихөд тус дөхөм үзүүлэхийг Францын талд хүсч байна, Хятад Францын тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх нь хоёр талын үндсэн ашиг сонирхолд нийцэж байна гэж Ли Кэчян хэлэв.
Эро хэлэхдээ, Франц Хятад хоёр орон 50 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосон нь шинийг нээх ач холбогдол бүхий түүхэн чухал хэрэг юм. Хятадын хөгжил нь хоёр орны хамтын ажиллагаанд шинэ боломжийг авчирч байна. Хятадын оюутан ба жуулчдын Францад очихыг дэмжиж байгаа бөгөөд виз олгох талаар тус дөхөм үзүүлэхэд бэлэн байна. Мөн олон улс бүс нутгийн үйл хэргээр Хятадын талтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, сорилтыг даван туулахад бэлэн байна гэжээ. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |