• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Күнзийн институтийн их хурал өндөрлөв

CRI       (GMT+08:00) 2013-12-09 16:13:15

      Күнзийн институтийн 8 дахь их хурал 12-р сарын 8-нд Бээжинд амжилт дүүрэн өндөрлөв. "Өнгөрснийг санаж, ирээдүйгээ төлөвлөе " сэдэвт энэ удаагийн хуралд дэлхийн олон орон дахь Күнзийн институтийн захирал, институтийн харьяалагдах их сургуулиудын захирал зэрэг 2200 гаруй хүн оролцож, сургалтын арга туршлагаа солилцон, хамтын хөгжлийг хайн хэлэлцлээ.

      ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Лю Яньдун нээлтийн ёслолд тусгай лекц уншиж, Күнзийн институтийн хөгжлийн үйл явцыг эргэн саналаа. Тэрээр хэлэхдээ, Күнзийн институт байхгүйгээсээ буй болж, багаасаа ихсэж, гадаад иргэдийн хятад хэл сурах хэрэгцээг хангаж, түүнчлэн Хятадын ба гадаадын ард түмэн хоорондын ойлголцол, найрсаг харилцааг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмрээ оруулсан гэлээ.

      Күнзийн институтийн нөлөөгөөр дэлхийн хэмжээнд "хятад хэл сурах өрнөл" улам нэмэгдсээр байна. 2012 он гэхэд Их Британи, Швейцар, Ирланд, Серби зэрэг 7 орон тогтоол батлах хэлбэрээр хятад хэлний сургалтыг үндэсний боловсролын тогтолцоондоо хамруулсан байна. Улмаар хятад хэлний сургалтыг үндэснийхээ боловсролын системд оруулсан улс орны тоо 40 хүрчээ.\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе