• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Күнзийн институт Хятад ба дэлхийг холбосон соёлын гүүр болж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-12-09 15:51:07

    Күнзийн институтийн 8-р хурал 8-ны өдөр Бээжинд өндөрлөв. 2004 онд анхны Күнзийн институтийг байгуулснаас өнөөг хүртэл дэлхийн 120 гаруй улс орон бүс нутгийн их сургуульд 400 гаруй институт, 600 гаруй бага, дунд сургуульд Күнзийн хичээлийн танхимыг байгуулжээ. Энд албан ёсоор бүртгүүлсэн 850 мянган сурагч байгаа бөгөөд улмаар Күнзийн институт Хятад ба дэлхийг холбосон соёлын гүүр болж байна.

    Хуралд 400 гаруй Күнзийн институт байрлаж буй 110 гаруй орны их сургуулийн захирал, холбогдох албан тушаалтан 2000 гаруй хүн оролцлоо. Хятад улсын ерөнхий сайдын орлогч Лю Яньдүн хурлын төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлжээ. Күнзийн институтийн ажил үйлс хөгжиж, хүмүүнлэгийн солилцоо баялаг үр дүнд хүрэхийг хүсэж байгаагаа тэрээр илэрхийлсэн байна.

    Күнзийн институт бий болох, багаас томорч хүрээгээ тэлэх явцад сургалтын цар хүрээ тасралтгүй өргөжиж, төвшин өдрөөс өдөрт дээшилж байна. Мөн тухайн улс орнуудын иргэд хятад хэл сурах, Хятад ба гадаадын ард түмний ойлголцол найрамдлыг гүнзгийрүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулсан гэжээ.

    Күнзийн институт нь хятад хэл ба Хятадын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой боловсрол ба соёлын солилцооны, ашгийн бус байгууллага юм. Күнзийн институтийн нэг чухал ажил нь хятад хэл сурч буй бусад улс орны иргэдийг өндөр төвшин бүхий орчин үеийн хятад хэлний сургалтын материалаар хангаж, хятад хэлний сургалтын замыг гаргах явдал юм. Күнзийн институт сургалтын цар хүрээгээ өргөжүүлж, багш ба сургалтын материаллаг баазыг эрчимжүүлнэ, гадаадын иргэдэд хятад хэлний сургалтын эрчимжсэн үйлчилгээг үзүүлэхийг хүсэж байгаагаа Лю Яньдүн илэрхийлэв.

    Күнзийн институтийн нөлөөн дор дэлхий даяар хятад хэл сурах идэвх улмаар дээшилж байна. 2012 он гэхэд Их Британи, Швед, Ирланд, Серби зэрэг 7 орон засгийн газрын захирамж, хууль тогтоол батлах хэлбэрээр хятад хэлний сургалтыг иргэдийн боловсролын системд хамруулж, энэхүү арга хэмжээг хэрэгжүүлсэн улс орны тоо 40 болж нэмэгджээ.

    Хоёр хоногийн хугацаанд Күнзийн институттэй их сургуулийн захирал, холбогдох албан тушаалтан зэрэг 2200 гаруй хүн цугларч, туршлагаа солилцон, хөгжлийн том төлөвлөгөөг хамтаар зөвшилцсөн юм. Америкийн Пэйс их сургууль бол Нью-Йоркийнн алдартай хувийн сургууль юм, тус сургуулийн захирал ноён Стефен Фриедман хэлэхдээ, тус сургууль Күнзийн институтийг боловсролынхоо системд оруулснаас гадна, тус институтийн үйл ажиллагааг дүүрэг хороололд нэвтрүүлж, Хятадын хэл соёлыг танилцуулах болно гэжээ.

    Тэрээр хэлэхэдээ, "Пэйс их сургуулийн Күнзийн институт хурал,арга хэмжээ зохиож, орон нутгийн дүүрэг хороололд Хятадын хэл соёлыг танилцуулсан юм, эдгээр арга хэмжээнд давхардсан тоогоор 10000 орчим хүн оролцсон бөгөөд тэд Нью-Йоркийн олон газраас хүрэлцэн ирсэн байна.Мөн бидний байгуулсан хятад хэл бичгийн дугуйланд 1500 хүн хамрагдсан бөгөөд тэд бүгд аж ахуйн нэгжийн эзэд, засгийн газрын албаны хүмүүс юм. Энэ дугуйлан тэдний Хятадад аялах бэлтгэл болсон " гэжээ.

    Хятад хэл заахаас гадна, Күнзийн институт нь хөгжим, шатар, уран бичлэг, күнфү болон Тай жи нудрага зэргийг зааж, Хятадын соёлыг олон талаас таниулж, эвсэг тэнцвэртэй үзэл санааг дэлхий дахинд түгээж, соёлын солилцоог хөгжүүлж байна. Замби их сургуулийн захирал Стефен Симуканга хэлэхдээ, Күнзийн институт бол дэлхийн олон орны ард түмнийг нэгтгэх гүүр юм гэжээ.

    Тэрээр хэлэхдээ, "Африкт Күнзийн институт маш хурдтай нэмэгдэж байна. Өнөөгийн байдлаар, Африкийн 30 оронд Күнзийн 35 институт, 10 танхим байна. Күнзийн институт нь Африкт хөгжих маш сайн ирээдүйтэй юм, тус институт нь Хятадын соёлыг уламжлах, Хятад Африкийн найрсаг харилцааг зузаатгах, Хятад Африкийн хамтын ажиллагааг ахиулах чухал суваг болсон юм, эдгээр нь Хятад Африк хоорондын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг шинэ төвшинд хүргэнэ" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе