|
|
||
12-р сарын 7-ны орой ӨМӨЗР-ны төв Хөх-хотод "Дэлхий ээж" яруу найргийн 9-р наадам амжилт дүүрэн болж өнгөрлөө. ӨМӨЗР-ны Хөдөө Аж Ахуйн дээд сургуулийн оюутнуудын жил бүр зохион байгуулдаг наадмын анхны шатанд ӨМ-ын бүх их дээд сургууль, түүнчлэн Бээжин, Шанхай зэрэг хотуудад сурдаг оюутан , мөн Хөх-хотод сурч байгаа Монголын оюутнууд шүлгээ ирүүлснээс дараагийн шатанд тунаж үлдсэн 12 оюутан шүлгээ уншлаа. Яруу найргийн наадмыг ӨМ-ны нэрт яруу найрагч Л.Одцор, Т.Цэцэн, эмэгтэй яруу найрагч Ш.Мэргэн, Ж.Сурна, залуу яруу найрагч Санжаа, Дүүрэнжаргал, Монгол улсын яруу найрагч Занданхүү нарын хүмүүс шүүлээ. Сүүлийн даваанд Баяндүүрэн, Хорвоо, Эрдэнэтогтох нарын зургаан оюутан үлдсэнээс, ӨМ-ын Багшийн их сургуулийн оюутан Эрдэнэтогтох "Нам гүмийн дунд" шүлгээрээ энэ наадмын 9 дэх эзэн болжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |