|
|
||
Хэбэй мужийн намын хороо Жүннаньхайд олон түмэнч шугамын боловсролын практик ажиллагаа явуулж байгаа талаар ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпинд 12-р сарын 9-ний үдээс өмнө тайлагнасан байна.
Ши Жиньпин хэлэхдээ, боловсролын эхний практик ажиллагаа дуусах шахаж байна. Олон түмний хүсэл болон үнэлгээ ихээр төвлөрч байна. Өөрчлөлт
шинэчлэлийн үр ашгийг олон нийтэд харуулж, тэдэнд таалагдахыг хичээх хэрэгтэй. Түүнчлэн боловсруулаад байгаа системийг хэрэгжүүлж, удирдах бөгөөд урт хугацаанд хүчинтэй байлгахыг батлах хэрэгтэй. Уг ажиллагааг сайтар хэрэгжүүлэн, үргэлжлэн чармайж, амжилттай дуусгахыг батлах хэрэгтэй. Боловсролын практикийн дараачийн ажилд туршлагаа дүгнэж, бодит байдал болон онцлогийг бодолцож, сурталчилгааг сайн хийж, хөтөлбөрөө боловсронгуй болгон, зарчмын дагуу бэлтгэл ажлуудыг сайтар хийх хэрэгтэй гэжээ.
Хэбэй муж бол боловсролын практик хэрэгжүүлсэн анхны газруудын нэг юм. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |