• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөх хотын соёлын хотхон

CRI       (GMT+08:00) 2013-12-10 14:46:40

      ӨМӨЗР-ны төв Хөх хотод байдаг Соёлын Хотхоныг тан бүхэнд танилцуулж байна. ӨМИХ,ӨМБИХ, ӨМХААИС зэрэг ӨМ-ын хамгийн нэр алдартай гурван их сургуулийн дунд байрлах Соёлын Хотхон Хөх хот, түүнчлэн бүх ӨМ даяар маш их нэр алдартай юм. Энд бүх төрлийн ном хэвлэл зардаг ба дуу хөгжим, уран зураг, биеийн тамир спортын хэрэгслүүдийг ч олж авч болно.

      ӨМ-ын соёл, эдийн засаг, зам тээврийн төв болсон Хөх хот дахь энэ соёлын хотхон хэдий жижигхэн талбайтай ч хүүхэд багачуудаас эхлээд эрдэмтэн зохиолчид, оюутан залуус, уран бүтээлчид хүртэл цуглардаг.

      Дандаа л гэгээн мөрөөдөл, гэрэлт хүсэл ханхалсан хүмүүс энд алхаж байгаа нь харагдана. Хот хөгжөөд өндөр байшин тэнгэр баганадан, өргөн зам хаяа тулсан хэдий ч энэ жижигхэн хотхоноос гэрэлтэй, илчтэй нь хаана билээ.

      Энэ хотхонд нэлээд хэдэн монгол номын дэлгүүр байна. Эдгээр дэлгүүрүүдээс ӨМ, түүнчлэн Хятадад байгаа өвөрлөгч монголчуудын ойрын жилүүдэд хэвлүүлсэн бүх номуудыг олж болно. Бас газар газрын уран бүтээлч хүмүүс, номд хайртай улсууд энэ дэлгүүрүүдэд уулзалдан хөөрөлдөх нь бий. \Дүүрэнжаргал тэмдэглэв\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе