|
|
||
Монгол улсын төрийн шагналт , үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Д.Батбаяр, Монгол улсын зохиолч, яруу найрагч, уран зохиол судлаач, уран зохиолын багш П.Батхуяг нар 12-р сарын 9-ний орой уран зохиолд дуртай ӨМ-ын оюутнуудтай уулзлаа.
Уг уулзалтыг Өвөр Монгол Их Сургуулийн "Уянга" оюутны нийгэмлэг зохион байгуулжээ. "Уянга" нийгэмлэг нь долоо хоног бүр зохиолч, уран бүтээлч, эрдэмтэн судлаачдыг урин "Монгол соёл" уулзалтыг зохион байгуулдаг. Энэ удаад Хөх хотод ажлаар яваа Монголын хоёр үеийн уран уран зохиолын төлөөлөл болсон хоёр зохиолчийг урьжээ.
Зохиолч Д. Батбаяр уулзалтын эхэнд хэлэхдээ, Би ӨМ-д анх удаагаа ирж байгаа хүн, ирэх тохиол бүрдээд 20 гаруй жил болсон хэдий ч ийм хожуу ирсэндээ би баярлаж байна. Анх удаа ирж байгаа хүний нүд нь сэргэг байдаг. Надад юу сайхан санагдсан бэ. Хот бол яах вээ. Бүгд адилхан дээшээ боссон шавар, чулуу, шил гурав л юм чинь, хамгийн гол нь ӨМ-ын залуучууд их өөр болжээ. Ирээгүй мөртлөө яагаад өөр болж гэж хэлж байна вэ гэвэл надад нэг багцаа байсан. Нэг шинэ сайхан зүйл ӨМ-д бий болжээ. Уран зохиол сонирхдог, яруу найрагт дуртай залуус маш олон болжээ. Энэ бол их дэвшил юм гэлээ.
Тэрээр мөн уламжлал, шинэчлэлийн асуудлыг Монголын ард түмний авах гээхийн их ухаантай холбон маш энгийн үгээр тодорхой тайлбарлаж, мөн өөрийн уран зохиолд баримталдаг үзэл бодлоо оюутнуудтай хуваалцжээ.
Залуу зохиолч, яруу найрагч П.Батхуяг дэлхийн уран зохиолын өнөөдрийн чиг хандлага, уран зохиолын судлалын өнөөдрийн байдлыг оюутнуудад ярьсан ба Монголын нэн шинэ үеийн яруу найргийн бүлгэмүүд буюу "Хөх мэдэрхүй", "Шинэ өнөр", " БШБ шүлгийн бүлэг", "Шинэ мянганых", "Олон цаг" гэх таван бүлгэмийн үзэл бодол, бүрэлдэхүүн, уран бүтээлүүдийг нь нарийн танилцуулжээ.
Тэрээр хэлэхдээ, уран зохиол уг нь Уран бүтээл, Зохиогч, Хүн гэх гурван сэдвийн тойронд аль нэгийг нь орхиж болохгүй байтал өнөөдөр уран зохиолын судлал аль нэгийг нь орхигдуулж байна. Бас нэг эмгэнэлтэй зүйл нь энэ гурван сэдэв нь Мөнгө, Нийгэм, Алдарших хүсэл болон хувирч байна. Гэвч эцсийн эцэст жинхэнэ уран зохиол л үлдэх бөгөөд хүний оюун санааг аврах болно гэжээ.\Дүүрэнжаргал мэдээлэв\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |