• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Юаньчао Нельсон Манделаг гашуудах ёслолд оролцон үг хэллээ

CRI       (GMT+08:00) 2013-12-11 08:14:34

      БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тусгай төлөөлөгч, БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао 10-ны өдөр Өмнөд Африкийн Йоханнесбургт  Ерөнхийлөгч агсан Нельсон Манделаг гашуудах ёслолд оролцон үг хэллээ.

       Ли Юаньчао Хятадын Засгийн газар, ард түмний болон дарга Ши Жиньпиний нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлжээ. Ли Юаньчао хэлэхдээ, Мандела бол Өмнөд Африкийн цогцлоон байгуулан хүн бөгөөд дэлхийд нэр хүндтэй улс төрч юм. Тэрээр Африк үндэстний эрх  чөлөө, эв нэгдэл хамтын ажиллагаа, хөгжил дэвшлийн төлөө, дэлхийн энх тайвны үйл хэрэг, хүн төрөлхтний эрх тэгш харилцаанд аугаа их хүчин зүтгэл гаргасан юм. Түүний бүтээсэн үйл хэргийг   Өмнөд Африкийн ард түмэн залгамжилж  улс орныхоо хөгжил бүтээн байгуулалтад чухал амжилт гаргах нь дамжиггүй. Мандела бол Хятад Өмнөд Африкийн харилцааг үндэслэгч, Хятадын ард түмэн түүний найрсаг сэтгэл, ач гавьяаг үүрд мартахгүй  гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе