• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Шюе Лүн"хөлөг онгоц

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-12-12 17:29:38

         200 орчим хүний бүрэлдэхүүнтэй Өмнөд туйлын судалгааны 30 дахь баг "Шюе Лүн" шинжилгээний хөлөг онгоцоор Өмнөд туйлд судалгаа хийхээр Шанхайгаас морджээ. Энэ удаа тэд 30 мянга орчим миль аялж, 155 өдөр ажиллаад ирэх оны 4-р сард Шанхайд буцаж ирэх юм.

        "Шюе Лүн" мөс зүсэгч хөлөг онгоц бол Хятадын хамгийн том туйлын судалгааны хөлөг онгоц болно. Энэ онгоц 1.2 м зузаан мөс болоод 20 cm цасанд явах чадалтай. Өмнөд туйлын цаг агаарын байдалд тохируулан онгоцыг тусгай ган төмрөөр хийсэн бөгөөд 40 хэмийн хүйтэнд ч хэлбэрээ алдахгүй, тэрчлэн салхины хаалт сайтай.

        "Шюе Лүн" хөлөг онгоцон дээр компьютерын төв болон лаборатори байгаа учраас агаар мандал, ус, биологи, цаг агаар, геологийн хайгуул судалгаа хийж болно. Уг онгоц өдөр тутмын амьдрал, эмчилгээ болон амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газартай бөгөөд 24 цагийн халуун ус, интернэт сүлжээтэй. Судалгааны багийнхан чөлөөт цагаараа кaraokе дуулах, спортоор хичээллэх, бассейнд сэлэх, сагс тоглох боломжтой.

       Энэ удаагийн хайгуулын багийнхан анх удаа өмнөд туйлыг тойрон аялах үүрэг гүйцэтгэхээс гадна Хятадын Антарктид судалгааны 4-р станц болох Тайшань станцын бүтээн байгуулалтад гар бие оролцох болно.\Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе