• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сийлмэл барын хэвлэл

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-12-16 16:21:36

    Бээжингийн хотын төвд байрлах Вэньжиний сийлмэл барын музей түүхэн дурсгалт зүйлсийг дэлгэн үзүүлэхээс гадна уламжлалт аргаар орчин үеийн үдмэл нуруутай ном гаргахыг зорьж байна.

    Хятадын эртний дөрвөн том нээлтийн нэг болох бар хэвлэл сийлмэл хэвлэлээс гаралтай, мянга гаруй жилийн түүхтэй билээ. 2009 оны 9 сард сийлмэл хэвлэлийг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэжээ.

    Түүхийн сурвалж бичгүүдээс харахад буддын шашин дэлгэрсэн болон ордны шалгалтын дүрмийг хэрэгжүүлсэн нь хэвлэлийн мэргэжил үүссэн нийгмийн хоёр хүчин зүйл юм. Тухайн үед гар бичмэл хүмүүсийн шаардлагыг хангаж чадахгүй болсон учраас бөөнөөр хэвлэж гаргах шаардлага буй болсон байна.

    Сийлмэл хэвлэлд гол нь хэв хийх болон дармалдах хоёр хэсэг байна. Юуны өмнө хэв хийнэ. Нимгэн мөртөө нэвт харагдах цаасан дээр үсгээ бичиж, тэгшхэн модон банзан дээр наагаад жижиг сийлбэрийн хутгаар үсгийг дагуулан ухаж сийлмэл хэв гаргадаг. Үүн дээрээ бэх түрхэж, дээр нь цагаан цаас тавиад зөөлөн сойзоор сойздоно. Үүнийг дармалдах гэж нэрлэдэг.

    Сийлмэл хэв хийх модны ширхэг нь нарийн мөртөө тэгш гадаргуутай байх ёстой. Ихэвчлэн алим, чавга, агаруу мод зэргийг сонгодог. Олон удаа хэвлэхэд үсгийн янз нь хувирдаг болохоор нэг хэвээр 400-гаас 500 удаа л хэвлэж болно. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе