• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Цүй Шы-Аньтай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-12-18 21:15:27

    Хятад улсын дарга Ши Жиньпин 18-ны үдээс хойно Жүн Нань Хайд Бээжинд ажлаа тайлагнахаар хүрэлцэн ирсэн Аомэний засаг захиргааны онцгой районы дарга Цүй Шы-Аньтай уулзаж, Аомэний өнөөгийн байдал болон онцгой районы Засгийн газрын нэг жилийн турших ажлын байдалтай танилцлаа.

    Ши Жиньпин хэлэхдээ, Аомэнь хөгжлийн сайн хандлагаа хэвээр байлгаж, эдийн засаг тогтвортой өсөн нэмэгдэж, нийгэм эв зохицолтой байна. Хятадын Засгийн газар таны болон онцгой районы Засгийн газрын ажлыг бүрэн үнэлж байна. Өнөө, Аомэнь түргэн хөгжлийн үндэс суурин дээрээ шинийг санаачлахын зэрэгцээ хөгжлийн явц дахь асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Мөн түүнчлэн эдийн засгийн олон ургалч хөгжлийг замыг хайх хэрэгтэй байна. Аомэний тогтвортой хөгжлийг биелүүлэхэд онцгой районы Засгийн газар болон нийгмийн олон салбарын хүчин чармайлга шаардагдах юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе