• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дээд зиндааны зөвлөхүүдийн хурал Бээжинд нээгдлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-12-19 16:20:47

      Хятад-Дунд, Зүүн Европын орнуудын дээд зиндааны зөвлөхүүдийн анхдугаар хурал Бээжинд нээгдэж, Ян Жиечи хурлыг нээж үг хэлжээ. Тэрээр хэлэхдээ, энэ хурал нь Хятад-Дунд, Зүүн Европын орнуудын тэргүүн нарын Бухарестад болсон уулзалтын үр дүнг хэрэгжүүлэх чухал арга хэмжээ юм. Хоёр талын хамтын ажиллагааны боломж их, хөгжлийн ирээдүй сайн байгаа юм. Одоо бид уг уулзалтаар байгуулсан хамтын ойлголтоо бодит хамтын ажиллагаа болгон хөгжүүлж, хоёр талын хамтын ажиллагааг Хятад, Европын хамтын ажиллагааны хөгжлийн чухал чиг болгохоор чармайвал зохино гэжээ. Тэрээр мөн хоёр талын зөвлөхүүд энэ хамтын ажиллагааны хөгжилд илүү хувь нэмэр оруулахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ. \Дүүрэнжаргал орчуулав\

1 2 3 4 5 6 7
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе