• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Палестины ерөнхийлөгч Ван И-тай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-12-19 09:33:34

    12-р сарын 18-нд Палестины ерөнхийлөгч Аббас Рам Аллахад Хятадын Гадаад харилцааны сайд Ван И-тай уулзав.

    Аббас хэлэхдээ, Палестин Хятадын харилцаа нь түүхийн сорилтыг туулсан, Палестины үндэстний хууль ёсны эрх ашгийн төлөөх хүчин чармайлтыг Хятадын тал дэмжиж байгаад талархаж байна. Мөн Палестины асуудлыг зохицуулах Ши Жиньпин даргын дэвшүүлсэн 4 зүйлт саналыг өндрөөр үнэлж байна. Энхийн хэлэлцээгээр Палестины асуудлыг зохицуулахаар Палестин цаашид ч чармайх бөгөөд бүтээлч байр сууриар энэхүү үйл явцад оролцоно. Хятадын дэмжлэгийг хүсэж байна гэжээ.

    Ван И хэлэхдээ, тусгаар тогтносон Палестин улсыг байгуулах хүчин чармайлтыг Хятад улс хэлбэрэлтгүй дэмжинэ. Өнөө Палестин Израилийн энхийн хэлэлцээ зангилаа үедээ ороод байна. Палестин энхийн хэлэлцээнд идэвхтэй оролцож, зүй ёсны санаачилга гарган, олон улсын хамтын нийгэмлэгийн өргөн дэмжлэгийг олохыг хүсэж байна гэжээ.

    Уулзалтын өмнө Ван И Палестины удирдагч асан Арафатын бунханд цэцгийн баглаа өргөв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе