• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

НҮБ "2014 оны дэлхийн эдийн засгийн төлөв байдал" тайлан нийтлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-12-19 16:00:51

    Орон нутгийн цагаар 12-р сарын 18-нд НҮБ "2014 оны дэлхийн эдийн засгийн төлөв байдал" тайлан нийтлэв. Ирэх жилд дэлхийн эдийн засаг 3% өсөж, 2015 онд энэхүү өсөлт нь 3.3% хүрнэ гэж тайланд төсөөлжээ. Энэ жилийн 2.1% хурдтай харьцуулбал ирэх 2 жилд эдийн засаг цаашид хөгжих болно.

    18-нд, НҮБ-ын эдийн засаг нийгмийн үйл хэрэг хариуцсан газар Нью Йорк дахь НҮБ-ын төв байранд хамгийн сүүлийн үеийн жилийн тайлан "2014 оны дэлхийн эдийн засгийн төлөв байдал"-ын эхний хэсэг буюу "Дэлхийн эдийн засаг төсөөлөл " хэсгийг гаргав. Бүс нутгийн эдийн засаг ба банк санхүүгийн салбарын дэлгэрэнгүй байдлын тайланг ирэх жилийн 1-р сард албан ёсоор нийтэлнэ.

    НҮБ-ын эдийн засаг нийгмийн үйл хэрэг хариуцсан газрын эдийн засгийн судалгааны төвийн дарга Хун Пинфань танилцуулж хэлэхдээ, 2013 онд эдийн засгийн өсөлт тааруухан хэвээр байж, бодит өсөлтийн хэмжээ манай байгууллагыг багтаасан олон судалгааны байгууллагын хамгийн доод төсөөллөөс доогуур болсон байна. Гэвч зарим хүчин зүйлийн сайжирч байгаагаас ирэх жилийн эдийн засгийн хөгжилд нөхцөл боломж хангана гэдэгт итгэж байна. Ирэх жилд дэлхийн эдийн засаг 3% өсөж, 2013 оны 2.1% -ыг бодвол тодорхой нэмэгдэнэ гэж бид төлөөлж байна гэжээ.

    Тайлан нийтлэх хуралд оролцсон НҮБ-ын эдийн засаг нийгмийн үйл хэргийн нарийн бичгийн даргын туслах Шамгад Ахтар хэлэхдээ, 2013 онд эдийн засгийн өсөлт тааруухан байгаа шалтгаанд гол нь Европ ба Америкийг багтаасан хөгжиж буй орнуудын эдийн засаг хүнд байдалд оршсоор байгаагаас болсон юм. Гэвч байдал сайжирч байгаа учраас ирэх 2 жилийн эдийн засгийн өсөлтөд НҮБ-аас өөдрөг төсөөлөл гаргаж байна гэжээ.

    "Еврогийн бүс уналтаас гарч, Америк, Японы эдийн засгийн өсөлтийн хурд сэргэж, түүнчлэн хөгжиж буй гол гол орнуудын эдийн засгийн алдагдсан эрч хүч алгуур сэргэх хандлагатай байна" гэв.

    НҮБ-ын эдийн засгийн судлаачид төсөөлснөөр, Бразил, Хятад, Энэтхэг болон Оросыг багтаасан шинээр хөгжиж буй эдийн засгийн орнуудын ирэх оны эдийн засагт нэлээд зөрүү гарч болзошгүй. Хятад улсын эдийн засгийн өсөлт харьцангуй тогтвортой байх төсөөлөлтэй, гэтэл гадаад хэрэгцээ буурах, гадаад хөрөнгийн алдагдлаас шалтгаалж зарим орны эдийн засагт зарим талын хүндрэл тулгарах буюу "элгээрээ газардах" эрсдэл буй болж болзошгүй гэжээ. Хун Пинфань хэлэхдээ, "Хятад улсын хувьд хойшдын хэдэн жилд эдийн засгийн 7.5% өсөлтийн хурдаа хадгалах боломжтой. Зүүн өмнөд Азийн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн хурд сүүлийн 20 жилийн хамгийн тааруухан үе шатандаа байна. 2014 онд Энэтхэгийн эдийн засаг бага зэрэг сэргэж, 5% дээш төвшинд хүрэх болно" гэжээ.

    Бүс нутгуудын хувьд зүүн Азийн бүс нутгийн эдийн засгийн өсөлт сүүлийн хоёр жилд зохих хэмжээгээр саарсан хэдий ч дэлхийн эдийн засгийн хамгийн түргэн өсөлттэй бүс хэвээр байна. Африк тивийн эдийн засаг нэлээд эрчтэй нэмэгдэж, ирэх онд 5% орчим өсөх боломжтой. Гэхдээ эдийн засгийн өсөлтийн эдгээр урьдчилсан төсөөллүүд биелэхэд дэлхийн эдийн засгийн сайжрал, түүнчлэн засгийн газрын менежментийн төвшинд ихээхэн түшиглэнэ. Бодлогын эрсдэлийн талаас авч үзвэл, Америк эдийн засгийг сулруулах мөнгөний зөөлөн бодлогоос урагштай татан гарч чадах эсэх нь чухал сорилт болох юм гэв.

    "Эдийн засгийг сулруулах мөнгөний зөөлөн бодлогоос дэндүү эрт гарвал санхүүгийн донсолгоо үүсгэж, эдийн засгийн сэргэлтийг эвдэж болзошгүй. Түүнчлэн цагийг амжин гарахгүй бол улмаар хөрөнгө мөнгөний хөөсрөл, инфляцын эрсдэлийг нэмэгдүүлж, тэр үед татан гарахад нэн хүндрэлтэй болно" гэж Хун Пинфань хэллээ.

    "Бар унавал буухад хэцүү" гэдэг хятадын эртний зүйр үгээр Хун Пинфань гол орнуудын төв банкуудын нүүрлэж буй хүндрэлтэй байдлыг зүйрлэн ярилаа. Түүнчлэн эдгээр эрсдэлүүдийн ээдрээтэй, тогтворгүй талыг бодолцож, улс орнуудын засгийн газар бодлого тогтоохдоо харилцаа, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх нь зүйтэйг мөн өдрийн тайланд уриалсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе