• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тайландад жагсаал үргэлжилж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-12-23 16:02:00

    Нөгөө талаар Тайландын улс төрийн намын нэр дэвшигчийг бүртгэх ажил 23-ны үүрээр албан ёсоор эхэллээ. Эх сурвалжаас үзвэл, 23-ны үдээс өмнө 35 улс төрийн нам тус улсын сонгуулийн хороонд нэр дэвшигчийнхээ нэрсийн жагсаалтыг өгчээ. Үүнд одоо засгийн эрхэнд байгаа Тайландын төлөө нам багтаж байна. Тус намын нэр дэвшигчийн жагсаалтад өнөөгийн хүлээх засгийн газрын тэргүүн Инлак эхэнд бичигдэж байна. Гэвч засгийн газрын эсрэг жагсагчид 22-ны оройгоос эхэлж сонгуульд бүртгэх ажил хариуцаж байгаа Тайланд Японы найрамдлын спортын талбайг бүсэлж, бүртгүүлэх ажиллагааг хориглохоор оролдов. Тайландын сонгуулийн хороо мөн өдөр бүртгэх газрыг Бангкокын Дин Дан дүүргийн цагдаагийн газар шилжүүлэхээр шийдлээ. Тайландын сонгуулийн хороо илэрхийлэхдээ, бид сонгуульд бүртгэх ажилд бэлтгэл төсөл боловсруулсан, цагдаагийн тал нэн олон цагдаа илгээж, сонгуульд бүртгэх ажлын хэвийн явагдахыг батлахыг хүсч байна гэжээ. /Баатар орчуулав/

1 2 3 4 5 6 7 8 9 10
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе