• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөдөөний хүүхдүүдийн хотын сургууль--- Лю Паньшань дундад сургууль

CRI       (GMT+08:00) 2013-12-24 12:02:53

      Энэ сургууль 2003 онд байгуулагдсанаасаа хойш 10 жилийн хугацаанд нийт элсүүлсэн 16 мянга 600 орчим хүүхдээс 10 мянга нь төгсөж бараг л Хятадын нийт муж хотуудын их дээд сургуулиудад сурч байна. Өнгөрсөн жилүүдэд нийт Хятадын буйд бөглүү уулан тосгоны хүүхдүүдийн боловсрол хүртэх орчин нөхцөлийг сайжруулах талаар тухайн нутагт нь шинэ сургууль байгуулах, шилдэг багш урин ажиллуулах зэрэг олон арга бодлого ажиллуулсан хэдий ч уулан районы орчин нөхцөл тааруухан зэрэг зүйл бүрийн хүчин зүйлээс болж уригдан ирсэн багш нар хэдэн жил бололгүй ажлаасаа гарч, хот уруу явдаг байна. Иймэрхүү байдалд чиглүүлэн Ниншя районы засгийн газар болон боловсролын танхим Лю Паньшань уулан районы хүүхдүүдэд зориулан Иньчуань хотод тусгай сургууль байгуулж, зөвхөн Лю Паньшань уулан районы хүүхдүүдийг элсэж, төлбөргүй суралцуулсан байна. \Хуар\

1 2 3 4 5 6 7 8 9
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе