|
|
||
Хятадын Олон улсын радиогийн гадаадын сэтгүүлчдийн баг 12 сарын 19-нд Наньжин хотын Мэдээлэл програм хангамжийн хотхонд байрлах АДИА энтертайнмент компанитай танилцлаа. АДИА бол дэлхийн CG-Анимэйшн, компьютерийн сүлжээний тоглоом, хүүхэлдэйн кино, зар сурталчилгааны салбарт сүүлийн үед хүч түрэн өрсөлдөж буй хятадын цөөн компаниудын нэг юм. SONY computer entertainment, SEGA, Cartoon Network, Warner Brothers Game гээд дэлхийн нэр хүндтэй 100 гаруй компани бол тэдний үйлчлүүлэгч.
Компаний CEO Я Минди
АДИА энтертайнмэнт компанийг Америкийн хятад гаралтай бизнесмен Я Минди үүсгэн байгуулжээ. Тэрээр Америкийн Бостон хотод төрж өссөн ч 2007 онд эцэг өвгөдийнхөө нутаг Хятадад ирж, өөрийн бизнесийг эхлүүлэхээр шийдэж, дэлхийн олон орноос шилдэг залуу графикч, шинэ үеийн техникийн авьяастнуудыг цуглуулж чаджээ. Өнөөдөр АДИА энтертайнмент 200 гаруй ажилтантай, тэдний бүтээсэн олон анимейшн, сүлжээний тоглоом хятадын төдийгүй дэлхийн зах зээл дээр өндрөөр үнэлэгдэж байна.
Зураг тайлбарлаж байгаа залуу эрэгтэй нь компаний графикч Виктор Чэнь
Я Минди АДИА энтертайнментийн охин компани болох АДИА дижитал Артыг 2007 онд, АДИА пиктюрес компанийг 2012 онд тус тус байгуулжээ. Хэдийгээр энэ компаний түүх 10 жил хүрэхгүй богино ч тэдний бүтээсэн гайхамшгуудыг нэрлэх юм бол нэлээд их тоо хэлэх хэрэгтэй болно. Хамгийн сүүлд АДИА-гийн графикчид Хятадын Тенсент болон Японы Каптом компаний хамтран бүтээж байгаа "Monster hunter online" буюу "Мангасын ангууч" хоёрдахь цуврал тоглоомын трейлэрийг хийж олон нийтэд танилцуулсан нь ихээхэн амжилт олжээ. Энэхүү трейлэрийг тэд CryEngine3 технологи ашиглан бүтээсэн тухай компаний графикч Виктор Чэнь сурвалжлагчид хэллээ.
Trailer үзэх холбоос
http://v.youku.com/v_show/id_XNjQ1ODM5Mjgw.html
\Э.Эрдэнэсувд мэдээлэв\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |