• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын хөгжилд зөвөөр хандахыг хүсэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-12-24 16:19:42

    УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга Юй Жэншэн 24-ний өдөр Бээжинд Хятадын Ард түмний гадаадтай найрамдлаар харилцах нийгэмлэгийн урилгаар хүрэлцэн ирсэн Японы Ерөнхий сайд асан Хатояма Юкиотай уулзахдаа Япон улс Хятадын хөгжилд зөвөөр хандахыг хүсэж байна гэжээ.

    Юй Жэншэн хэлэхдээ, Хятад Япон бол ус мөрнөөр зааглагдсан ойр хөрш, урт хугацааны, эрүүл тогтвортой харилцааг хөгжүүлэх нь хоёр орон болон хоёр орны ард иргэдийн үндсэн ашиг сонирхолд нийцэх төдийгүй Ази тив болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд ашигтай юм. Хятад улс хоёр орны улс төрийн дөрвөн баримт бичгийн үндсэн дээр "Түүхээс сургамж авч, ирээдүйг цогцлооё" үзэл санааны дагуу хоёр орны стратегийн харилцан ашигтай харилцааг урагшлуулахыг санаачилж байна. Япон улс Хятадын хөгжилд зөвөөр хандаж, идэвхтэй бөгөөд найрсаг бодлого хэрэгжүүлж, хоёр орны хоорондох асуудлыг зохистой шийдвэрлэж, бодит үйл ажиллагаагаараа хоёр орны харилцааг сайжруулахад хүчин чармайлт гаргахыг хүсэж байна гэжээ.
 
    Хатояма Юкио хэлэхдээ, Япон Хятадын харилцаа нь хэвийн харилцаа тогтоосноос хойших хамгийн хүнд хэцүү үед ороод байна. Хоёр тал хоёр орны ард иргэдэд түүхийн үнэн байдлыг ойлгуулж, яриа хэлцлээр асуудлыг зохистой шийдвэрлэх ёстой. Хоёр тал бүс нутгийн хамтын ажиллагааны их талд үндэслэн эдийн засаг худалдаа, банк санхүү, байгаль орчны хамгаалалт зэрэг салбар дахь хамтын ажиллагааг урагшлуулж, харилцан ашигтай хамтаар ялалт байгуулах, зүүн Азийн хамтын нийгэмлэгийг хамтаар байгуулах ёстой гэжээ. \Навч орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе