• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Монгол-Хятадын харилцааг хөгжүүлэх шинэ боломж" эрдэм шинжилгээний бага хурал болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-12-25 16:51:12

    "БНХАУ дахь шинэтгэл, нээлттэй бодлогын гүнзгийрэлт: Монгол-Хятадын харилцааг хөгжүүлэх шинэ боломж" эрдэм шинжилгээний бага хурал 12-р сарын 24-ний өдөр МУ-ын нийслэл Улаанбаатарт болов. Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг МУ-ын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан юм.

    Сүүлийн 2-3 сарын турш, Хятад-Монголын харилцаанд эерэг үр нөлөө үзүүлсэн хэд хэд чухал үйл явдал болсон билээ. Тухайлбал, 2013 оны 10-р сарын 22-26-ны өдрүүдэд МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д айлчлахдаа《Хятад Монголын стратегийн түншлэлийн харилцааны дунд, урт хугацааны хөгжлийн хөтөлбөр》зэрэг 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан. Мөн 2013 оны 11-р саоын 9-12-ны өдрүүдэд ХКН-ын 18-дахь сонгуулийн Төв хорооны 3-р бүгд хурал болсон бөгөөд Хятадын өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх нэн чухал асуудлын тухай шийдвэрлэж баталсан юм. Энэ хоёр үйл явдал нь Хятад Монгол хоёр орны төдийгүй, мөн олон улсын хэвлэл мэдээлэл, эрдэмтэн судлаачид, улс төрчид, эдийн засагчдын анхаарлыг татсан чухал үйл явдал болно. Эдгээр үйл явдлын талаарх эрдэмтэн судлаачид, дипломат албаны хүмүүс, засгийн газрын албаны хүмүүсийн санал бодол, байр суурийг МУ-ын олон нийтэд хүргэх шаардлагатай гэж зохион байгуулагчид үзсэн учраас энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан юм.

    БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яам болон МУ-ын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн нь Хятад Монголын харилцаа, хамтын ажиллагааг стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд харилцан ашигтай, бүх талаар хөгжихөд тус дөхөм үзүүлж, хоёр орны ард түмний найрамдал, итгэлцэл , харилцан ойлголцлыг бэхжүүлэх зэрэгт адил төсөөтөй үүрэг гүйцэтгэж байгаа юм. БНХАУ-ын хөрш орнуудын нэг болохын хувьд МУ нь БНХАУ өөрчлөлт шинэчлэл, нээлттэй бодлогоо хэрхэн гүнзгийрүүлэх талаар анхааралтай ажиглаж байна. БНХАУ-ын шинэ удирдлагуудын гаргасан шийдвэр нь Хятад улсын 1978 оноос эхлэн хэрэгжүүлсэн өөрчлөлт шинэчлэл, нээлттэй бодлогын ололт амжилтыг бэхжүүлж, Хятадын нийгэмд бий болсон хүндрэл бэрхшээлийг даван туулж, доголдол дутуугаа нөхөж, зах зээлийн тогтоолцоонд нааштай алхам хийж, Хятадын тогтвортой хөгжлийг хадгалан, өөрчлөлт шинэчлэл, нээлттэй бодлогоо гүнзгийрүүлэх зорилготой юм. Одоох шатны өөрчлөлт шинэчлэлийн нэг онцлог бол эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрийг үндсээс нь өөрчлөх явдал бөгөөд үүний ач холбогдол, цар хүрээ нь дэлхийн эдийн засагт шууд нөлөө үзүүлэх болно. Яг ийм учраас энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурлаар дамжуулан БНХАУ-ын эдийн засаг, улс төр, нийгмийн салбарт гарч байгаа болон ирээдүйд гарах өөрчлөлтийн тухай мэдээлэл болон түүний талаар Хятадын нэрт эрдэмтэн судлаачдын баримталж байгаа үзэл бодол, байр суурийг танилцуулахыг зорисон юм. Уг эрдэм шинжилгээний бага хуралд БНХАУ-ын Ардын их сургуулийн Хэвлэл мэдээллийн сургуулийн захирал, Нанькай их сургуулийн Биньхай хөгжлийн судалгааны хүрээлэнгийн захирал ноён Жао Чижэн урилгаар оролцож илтгэл тавилаа.

    БНХАУ-дахь өөрчлөлт шинэчлэл, нээлттэй бодлого цаашид гүнзгийрэх нь МУ-ын эдийн засгийн хөгжилд шинэ түлхэц болж, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлээ өргөтгөхөд таатай нөхцөл боломж бий болгоно. БНХАУ дахь өөрчлөлт шинэчлэл, нээлттэй бодлого цаашид гүнзгийрэх нь Хятад улс зах зээлийн илүү нээлттэй тогтолцоонд шилжих үйл явцыг түргэтгэх бөгөөд энэ нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, шинэ боломж авчрах болно гэж эрдэмтэн судлаачид үзэж байна.

     Эрдэм шинжилгээний бага хурал дээр Хятад Монгол хоёр орны эрдэмтэн судлаачид илтгэл тавьсан бөгөөд мөн МУ-ын ГХЯ, ЭЗХЯ-ны албаны хүмүүс, МУ дахь Хятадын хөрөнгө оруулагчид, МУИС-ын Эдийн засгийн сургуулийн эрдэмтэн багш нар болон бусад талын төлөөлөл үг хэлж, УИХ, Засгийн газрын яам хороод, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, бизнесийн салбар, хэвлэл мэдээллийн байгууллага, ТББ-ын 100 гаруй төлөөлөгч оролцов.

    Эрдэм шинжилгээнйи бага хурлын сэдэв болон ач холбогдлын талаас авч үзсэн ч, мөн талуудын оролцсон төлөөллөөс авч үзсэн ч энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурал маш амжилттай, үр дүнтэй болсныг зохион байгуулагчид онцлон тэмдэглэсэн юм. \ сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе