• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

МАН, АН-ын удирдах албан тушаалтнууд Жао Чижэнтэй уулзав

CRI       (GMT+08:00) 2013-12-25 16:49:51

      МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Мөнхбат, Нарийн бичгийн дарга Булгантуяа болон УИХ дахь АН-ын бүлгийн дарга Эрдэнбат, дэд дарга Одонтуяа нар Монгол улсад айлчилж байгаа Жао Чижэн тэргүүтэй ХКН-ын төлөөлөгчидтэй 24, 25-ны өдөр тус тус уулзав.

      Жао Чижэн өмнө нь Шанхай хотын дэд дарга, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга, Хятадын Засгийн газрын хэвлэлийн ерөнхий төлөөлөгчөөр тус тус ажиллаж байсан юм. Тэрээр Шанхай хотын дэд дарга байх үедээ Шанхай хотын Пүдүнгийн шинэ дүүрэг буюу өнөөгийн Шанхай хотын хамгийн өндөр хөгжилтэй дүүргийг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах болон хэрэгжүүлэх ажлыг биечлэн удирдаж байсан юм. Одоо тэрээр Хятадын Ардын их сургуулийн Хэвлэл мэдээллийн сургуулийн захирлаар ажиллаж байна.

      Хоёр намын удирдах хүмүүстэй уулзах үеэр Жао Чижэн ХКН-ын 18-дахь сонгуулйин Төв хорооны 3-р бүгд хурлаар гаргасан өөрчлөлт шинэчлэл, нээлттэй бодлогоо цаашид гүнзгийрүүлэх шийдвэрийг танилцуулж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хөгжлийг дэмжих зэрэг талаар туршлага солилцсон байна.

      Жао Чижэн тэргүүтэй ХКН-ын төлөөлөгчид 24-ний өдөр Улаанбаатарт болсон "БНХАУ дахь шинэтгэл, нээлттэй бодлогын гүнзгийрэлт: Монгол-Хятадын харилцааг хөгжүүлэх шинэ боломж" эрдэм шинжилгээний бага хуралд урилгаар оролцсон байна. \ сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе