|
|
||
Хятадын зохиолчдын нийгэмлэгээс эрхлэн гаргадаг "Үндэстний утга зохиол" сэтгүүлийн оны шилдгүүдийг тодруулах арга хэмжээ 12-р сарын 28-ны өдөр Хятадын орчин үеийн уран зохиолын ордонд боллоо.
"Үндэстний утга зохиол" сэтгүүл нь Хятадын үндэстний цөөнхүүдийн уран бүтээлийг нийтэлдэг цорын ганц улсын чанартай сэтгүүл ба Монгол, Төвд, Солонгос, Уйгар, Казак, мөн Хятад зэрэг 6 хэлээр хэвлэн гаргадаг. Энэ жилд Хүүрнэл зохиол, Яруу найраг, Эссе, Орчуулга зэрэг дөрвөн их төрлөөр нийт 23 уран бүтээлийг оны шилдэг бүтээлээр тодруулжээ.
Энэ жилийн оны шилдгүүдэд монгол үндэстний 3 уран бүтээлч багтжээ. яруу найрагч, судлаач, зохиол Мянгад Эрдэмт "Ертөнцийн хязгаар дахь сарны гэрэл" соёл түүхийн эссегээрээ оны шилдгээр шалгарч, Оны шилдэг орчуулгын шагналд яруу найрагч, уран зохиол судлаач Дулаан дэлхийд алдартай "Өвгөн ба далай"\англи-монгол\ романы орчуулгаар, хэл шинжлэлийн судлаач, эрдэмтэн Ловсондонрув "Шөнийн танхимын дуулал"\Манж үндэстний зохиолчийн хятад хэлэн дэх бүтээлийг монгол хэлэнд орчуулжээ\ гэх туужаар тус тус тодорчээ.
Мөн Хятадын үндэстний цөөнхүүдийн уран зохиолын нийгэмлэг, "Үндэстний утга зохиол" сэтгүүл хамтран зохион байгуулсан "Миний Хятадын мөрөөдөл" сэдэвт уран зохиолын наадмын эзэд энэ үеэр тодорч, урамшуулан шагнах арга хэмжээ болсон байна. \ХОУР-ийн сурвалжлагч Дүүрэнжаргал, Мөнхгэрэл-Болор мэдээлэв\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |