|
|
||
Шинэ жилийн өмнөхөн буюу 28-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Бээжингийн Дулаан хангамжийн компани болон өндөр настнуудын асрамжийн газарт ажиллаж тэдэнд шинэ жилийн баярын мэнд хүргэсэн байна. Өндөр настнуудын асрамжийг сайжруулж, өндөр насандаа асарч амрах газартай, амар амгалан амьдруулах болно гэж тэрээр цохон тэмдэглэжээ.
Бээжин хотын баруун дүүрэгт байрладаг Жинчяо дулаан хангамжийн компани нийслэлийг өвлийн улиралд дулаанаар хангах үүрэг гүйцэтгэдэг юм. Ши Жиньпин энд ажиллахдаа техникийн өөрчлөлтөөр дамжин эрчим хүч хэмнэн бохирдол бага ялгаруулж байгааг сайшаасан байна.
Дараа нь Ши Жиньпин Хайдян дүүргийн Сы Жичин асрамжийн газарт ажилласан байна. Уг асрамжийн газрыг өнгөрөгч зууны 50-аад онд байгуулсан бөгөөд одоо энд 640 настан амьдарч байгаа, тэдний дундаж нас нь 78 байна.
2012 оны байдлаар Хятад улсад 60 наснаас дээш настны тоо 185 саяд хүрч, өндөр настнуудын тоо хамгийн түргэн нэмэгдэж байгаа улс болсон байна.
Ши Жиньпин өндөр настнуудад үзүүлэх үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгож сайжруулах шаардлагатай байна гэж цохон тэмдэглэлээ. \Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |