• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Тяньжиний гэр хорооллын иргэдийн амьдралтай танилцав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-12-30 17:28:55

    2014 оны шинэ жил болох гэж байгаа үе буюу 27-нд Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Тяньжиний Хүнчяү дүүргийн Шиюйжуанд амьдардаг гэр хорооллын иргэдтэй уулзлаа. Жижигхэн байшинд зочлохдоо тэрээр энд амьдарч байгаа иргэдийг шинэ байранд түргэн суулгахыг орон нутгийн хариуцлагатнуудаас шаардсан бөгөөд Засгийн газар буцалтгүй тусламж үзүүлэх ажлыг сайтар хийж, нийгмийн халамжийг боловсронгуй болгох хэрэгтэй гэж хэлжээ.

    Шиюйжуаны гэр хорооллын ихэнх нь өнгөрсөн зууны 50-аад оны үед байгуулагдсан бөгөөд одоо 9000 гаруй иргэн амьдарч байна. Тэдний 22% нь тэтгэмж авдаг. Ли Кэчян муруй тахир гудамжаар явж, бяцхан модон хаалгаар шургаж Ли Жүн-игийн гэрт зочилсон юм. 
        "Шинэ он ирж байгаа болохоор бид таныг эргэж ирж байна. Энд хэдэн жил амьдарч байна вэ?"

    "50 гаруй жил боллоо"

    "Өрөөндөө нүүрсэн зуух галлаж болохгүй биз дээ, нүүрсний утаанд хордохоос сэргийлэх шаардлагатай"

    "Тийм ээ, гадна нэг зуух байгаа "


   "Бие засахад амаргүй биз"


    "Харин тийм ээ, зам гараад бас баахан явна. Хэдэн зуун өрх нэг л жорлон хэрэглэдэг."


    "Та тэтгэвэр авдаг уу "


    "Үгүй ээ, тэтгэмж авдаг"

    Ли Жүн-и 16 ам метр өрөөнд охинтойгоо амьдардаг. Хоёулаа ажилгүй, засгийг газрын тэтгэмжийн мөнгөөр амьдарч байна. Хоёр ор нь өрөөнийхөө талыг эзэлсэн нь бүдэг гэрэлд харагдаж байлаа. Ли Кэчян хүйтэн орон дээр нь суугаад эх охин хоёртой ярилцаж, гэр хорооллыг нүүлгэж шинэ байшин барихаар Засгийн газар шийдсэн гэж хэлж байлаа.

    "Та том хотод байгаа боловч гэр хороололд амьжиргааны үндсэн баталгаа ч байхгүй амьдарч байгаад бид санаа зовж байна. Та нарыг эндээс заавал нүүлгэж, шинэ, сайхан давхар байшинд өтөл насаа өнгөрүүлэх боломж өгнө гэж хотын намын хороо, засгийн газар шийдэж байна. Тэр үед амьдрал хялбар болж, дулаалга, ариун цэвэр, гал тогооны өрөө бүгд байх болно "

    Ерөнхий сайдын яриаг сонссон Ли Жүн-и ээж охин ихэд баярлаж, "ерөнхий сайд бидэнд хүсэл мөрөөдөл авчирлаа" гэж байлаа. Эх сурвалжаас үзвэл, Тяньжинь хот нь өдгөө Ши Юй Жуаны нурах эрсдэлтэй хуучин байшинг шинэчлэх төсөл болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөө зэргийг боловсруулсны зэрэгцээ, иргэдийг нүүлгэж төвхнүүлэх орон сууцны зураг төслийг ч судалж гаргажээ. Нурах эрсдэлтэй гэр хорооллын иргэдийг нүүлгэж аваачих "Хэ Юань Ши" хорооллын орон сууцны барилгын нийт талбай нь 580 мянган квадрат метрт хүрсэн байна.

    Ли Жүн-игийнхээс гарсны дараа, ерөнхий сайд өөр хэд хэдэн айлаар очиж, аюул осол, гал түймрээс сэргийлэх талаар иргэдэд сануулжээ. Тэрээр хэлэхдээ, бид өндөр сүрлэг орон сууц болон хуучин гэр хороолол нэг доор байхыг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэд болгон шинэ орон байранд амьдрах эрхтэй гэжээ.

    2013 он гарснаас хойш, гэр хорооллыг өөрчлөх болон ядуу иргэдийн амьжиргааны баталгааг хангах нь шинэ засгийн газрын чухал төсөл болсоор иржээ. 6-р сарын 26-ны Төрийн зөвлөлийн байнгын хурлаар, гэр хорооллыг өөрчлөх, эдийн засгийн хөгжил болон иргэдийн амьжиргааг сайжруулах талаар судалж, холбогдох зохицуулалт хийсэн юм. Түүнчлэн 9-р сарын 25-д болсон Төрийн зөвлөлийн байнгын хуралдаанаар баталгаат орон сууцны байгуулалтыг улам эрчимжүүлэх шийд гаргасан юм. Харин 10-р сарын 30-ны байнгын хуралдаанаар нийгмийн авран туслах тогтолцоог боловсронгуй болгох тухай түлхүү авч хэлэлцсэн. Үүний зэрэгцээ, Засгийн газар ядуу, тэр тусмаа нэн ядуу иргэдийн амьжиргааны баталгааг хангаж, нийгмийн халамжийн тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй гэж Ерөнхий сайд олон удаа ярьж байсан юм. Шинэ засгийн газрын олон бодлого нь гэр хорооллын оршин суугчдад хүсэл тэмүүлэл авчирч байна. \Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе