• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өөрчлөлтөөр эдийн засаг, иргэдийн амьжиргааг сайжруулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-12-30 09:59:15

       Шинэ жил дөхөж байгаа энэ үед ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Тяньжинь хотод ажиллаж, орон нутгийн ажил байдалтай танилцсан бөгөөд нутгийн иргэдтэй уулзлаа.

       Ли Кэчян Тяньжинь хотын баруун хэсгийн гэр хороололд очин иргэдийн ажил амьдралтай танилцаад, гэр хорооллыг өөрчлөн сайжруулах талаар тус хот ихээхэн амжилт олсон, үргэлжлэн чармайн ажиллах хэрэгтэй гэж хэлсэн байна. 

       Үйлдвэр худалдааны бүртгэлийн тогтолцооны өөрчлөлт бол шинэ засгийн газраас хэрэгжүүлж байгаа чухал арга хэмжээ юм. Ли Кэчян Да Ин Мэний үйлдвэр худалдааны газарт ирж, тэнд ажил хөөцөлдөж байгаа иргэдтэй уулзан, санал бодлыг нь сонсчээ.

       Энэ жил Хятадын Төрийн зөвлөл банк санхүүгийн өөрчлөлтийг ахиулах цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн юм. Тяньжиньд ажиллах хугацаандаа тэрээр мөн үйлдвэр, банк санхүү, түрээсийн компани зэрэг байгууллагын ажлын тайланг сонслоо. Ирэх жил өөрчлөлтийг бүх талаар ахиулж, валютын эрүүл тогтвортой бодлого хэрэгжүүлж, итгэмжит зээл болон нийгмийн хөрөнгө нийлүүлэлтийг зохистой нэмэгдүүлэн, банк санхүүгийн тогтолцооны өөрчлөлтөөр дамжин бодит эдийн засаг болон аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх болно гэж тэрээр хэлжээ.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе