• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНХАУ-ын дарга Ши Жиньпин шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв

CRI       (GMT+08:00) 2013-12-31 18:43:40

      2014 оны шинэ жилийн баярыг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын Олон Улсын Радио, Хятадын төв радио болон Хятадын төв телевизээр дамжуулан шинэ оны мэндчилгээ дэвшүүлж, Хятадын ард иргэд, Шянган Аомэн Тайваний элэг нэгт ахан дүүс болон хилийн чанадад суугаа хятадын харьяат иргэд, түүнчлэн дэлхийн ард түмэнд аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөлөө. Тэрээр баярын үгэндээ:

      Эрхэм хатагтай ноёд, найз нөхөд өө, бид удахгүй хүсэл мөрөөдөл дүүрэн 2014 онтойгоо учран золгоно.

      Шинэ он гарч, түмэн бодис шинэчлэгдэж байна. Миний бие Хятадын бүх үндэстний ард түмэн, Шянганы Засаг Захиргааны Онцгой Районы ахан дүүс болон Аомэний Засаг Захиргааны Онцгой Районы ахан дүүс, Тайваний ахан дүүс болон хилийн чанадад суугаа хятадын харьяат иргэд, түүнчлэн дэлхийн газар газрын анд нөхөд, найз нартаа шинэ оны халуун мэндчилгээг дэвшүүлж байна.

      Ахмад буурлууд маань энх тунх, хүүхэд багачууд маань баяр баясгалантай, гэр хотлоороо аз жаргал эрүүл энх байхыг хүсэн ерөөж байна.

      Хуучнаа үдэж шинийг угтаж байгаа энэ үед, үй түмэн ажилчин, тариачин, сэхээтэн, боловсон хүчин, хүн бүр өөрийн ажлыг шаргуу биелүүлж, хилийн чанадад суугаа ахан дүүс маань эх орныхоо төлөө шаргуу хөдөлмөрлөж, АЧА болон Зэвсэгт хүчний офицер дайчид, нийгмийг аюулаас хамгаалах байгууллагын ажилчид, албан хаагчид үүрэгт ажлаа нэр төртэй биелүүлж байна.

      Тэдний зарим нь эх орон, дотнын хүмүүсээсээ хол ажиллаж, зарим нь халуун бүлээрээ цугларч чадахгүй байгаа.

      Миний бие эх орон, ард түмнийхээ нэрийн өмнөөс, та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, амар амгалан амьдрал, амжилт бүтээлийг хүсэн ерөөе.

      2013 он, Хятад болон Хятадын ард түмний хувьд ер бусын он байсан билээ. Бид хамтдаа олон хүнд бэрхшээл, өрсөлдөөн сорилтыг даван туулж, олон шинэ амжилтыг бүтээж чадлаа.

      Амжилт үргэлж тийм амар хялбар ирдэггүй, нийт олны хүч хөдөлмөр, хүчин зүтгэл шингэсэн байдаг. Та бүгдэд чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна.

     2013 онд, бид өөрчлөлтийг тал бүрээр гүнзгийрүүлэх талаар ерөнхий төлөвлөгөө хийж, ирээдүйн хөгжлийн төлөөх агуу их үйлсээ хамтаар зурагласан юм.

     2014 онд, бид өөрчлөлтийн замаар шинэ дэвшил гаргах болно.

      Улс орноо баян хүчирхэг, нийгмээ төв шударга, ард олныхоо амьдралыг улам аз жаргалтай байлгах нь бидний өөрчлөлтийг ахиулах үндсэн зорилго юм.

    Өөрчлөлт бол бидний хамтаар зүтгэх ёстой агуу үйлс юм, үүний төлөө хатуу шаргуу хүчин чармайлт гаргах ёстой юм. 

     Хичээл зүтгэл хэзээ ч талаар болдоггүй юм. Өөрчлөлт нээлтийн практик дунд, бид маш олон гялалзсан амжилтыг бүтээсэн юм. Хятадын ард түмэн цоо шинэ амжилт бүтээнэ гэдэгт би бат итгэж байна.

      Сансар огторгуй өргөн уудам, одон мичид гэрэлтэж байна.

      Манай гарагт долоон тэрбум хүн амьдарч байна, жаргал зовлонгоо хамтатган, харилцан туслалцаж, хамтаар хөгжих ёстой.

     Хятадын ард түмэн Хятадын бүх үндэстний агуу их сэргэн мандалтыг биелүүлэх Хятад мөрөөдлийн төлөө мэрийж байна, мөн олон орны ард түмэн өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэхийг хүсэж байна.

      Улс орнуудын ард түмэн өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэх явцад харилцан ойлголцож, харилцан туслан, оршин амьдарч буй эх дэлхийгээ сайн сайхан хамтын гэр орон болгон байгуулахыг хүсэж байна.

      Амьдрал бол хүсэл мөрөөдлөөр дүүрэн, цөхөршгүй урагшлах хүсэл зориг байх л юм бол амжилт олж чадна.

      Бидний урагшлах замд олон хүндрэл бэрхшээл, өрсөлдөөн сорилт тулгарах болно, иргэдийг аз жаргалтай амьдруулахын тулд цаашид улам их ажил хийх шаардлагатай.

      Бид хичээнгүй болгоомжтой байж, хамтдаа чармайн, эх орныхоо агуу их хөгжлийн шинэ хуудсыг нээх ёстой.  Та бүхэнд баярлалаа.

      Эрхэм сонсогчид оо, 2014 оны шинэ жилийн баярыг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпингийн Хятадын олон улсын радио, Хятадын төв радио болон Хятадын төв телевизээр дамжуулан дэвшүүлсэн шинэ оны мэндчилгээг та бүхэнд хүргэлээ, анхаарал тавьсан та бүхэндээ маш их баярлалаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе