|
|
||
2014 оны 1сарын 1-нд Сан-Франциско дахь Хятадын Консулын газарт зориуд гал тавьсан хэргийг машид анхаарч байна гэж Америкийн Төрийн Департамент 2-нд гаргасан мэдэгдэлдээ дурджээ.
Америкийн Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч Мари Харф хэлэхдээ, Америк уг хэргийг чухалд үзэн, Төрийн департаментын гадаад харилцааны аюулгүй байдлын газар, Холбооны мөрдөх товчоо болон Сан-Францискогийн цагдаагийн газар гэмт хэрэгтнийг баривчлахаар хамтран ажиллаж байна гэжээ.
Мари Харф мөн хэлэхдээ, Төрийн департаментын албан тушаалтан Хятадын холбогдох талтай харилцаж, туслалцаа үзүүлэх болон хэргийг мөрдөн шалгах ажлын явцыг мэдээлж байна гэжээ.
Номхон далайн цагаар 1-р сарын 1-ний 21 цаг 25 минутад (Бээжингийн цагаар 2-ны үдээс хойно 01цаг 25 минут) консулын газрын үүдэнд зогссон жижиг оврын автобуснаас хоёр сав бензинтэй нэг хүн гарч ирэн бензинээ консулын газрын хаалга руу цацаад гал тавьжээ. Консулын газрынхны үзэж байгаагаар, энэхүү хэрэг нь Америкт суугаа Хятадын Консулын байгууллагад халдсан төдийгүй энд ажиллаж байгаа ба эргэн тойронд амьдарч байгаа иргэдийн амгалан тайван байдалд заналхийлжээ.
Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Чин Ган 2-нд илэрхийлэхдээ, ГХЯ болон Америк дахь Консулын газар уг хэргээр Америкийн холбогдох талтай харилцаж, уг хэргийг илрүүлж, гэмт хэрэгтнийг хатуу шийтгэж, иймэрхүү хэрэг дахин үүсгэхгүй байхыг Америкийн талд шаардаж байна гэжээ. \Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |