2014 оны 1-р сарын 10-ны өдөр, Зүүн үзэмчний 9-дэх удаагийн "Мөнгөн өвлийн наадам" болон Өвөр Монголын 4-дэх удаагийн "Үзэмчин цом"-ын монгол үндэстний өвлийн улирлын хувцас чимэглэлийн уралдаан Өвөр Монголын Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошуунд амжилттай болж өндөрлөлөө.
Гурван есийн хүйтэн жаврыг сөрж, цан хөөрөг савсуулсан мөнгөн өвлийн наадмын үеэр 128 бөхийн барилдаан, сур харваа, морин уралдаан, тэмээн чарга, мориноос хадаг шүүрэх мэтийн олон төрлийн уламжлалт монгол наадмыг зохион байгуулсан юм. Түүнээс гадна 4-дэх удаагийн "Үзэмчин цом" -ын монгол үндэстний өвлийн улирлын хувцас чимэглэлийн уралдааны шагнал гардуулах ёслол Зүүн үзэмчин хошууны Үзэмчин музейд боллоо. \Б.Мөнхгэрэл \

<< 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 >>