• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Болгарын ерөнхийлөгч ХОУР-д айлчлав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-01-14 17:04:32

    БНХАУ-д төрийн айлчлал хийж буй Болгарын ерөнхийлөгч Росен Плевнелиев 14-нд ХОУР-д айлчилж, радиогийн дарга Ван Гэнняньтай хэлэлцээ хийсний зэрэгцээ түүнд ерөнхийлөгчийн нэрэмжит одон медаль гардуулан, Болгар Хятадын хүмүүнлэгийн солилцоо түүнчлэн Хятад ба дэлхийн харилцаа холбоонд ХОУР-гийн үзүүлсэн хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв.

    Уулзалтын үеэр, Ван Гэннянь зочдод ХОУР-гийн хөгжлийн байдлаас танилцуулав. Тэр хэлэхдээ, ХОУР нь Хятад улсын гадаадад өргөн нэвтрүүлэг цацаж буй үндэсний зэрэглэлийн цорын ганц радио бөгөөд 73 жилийн түүхэн замналыг туулсан юм. Тус радиогийн болгар хэлний нэвтрүүлгийн редакц байгуулагдаад 40 жил болж байгаа бөгөөд хоёр орны найрсаг солилцоо, ард түмний нөхөрлөлийг зузаатгах чухал хариуцлагаа биелүүлэхийн тулд тасралтгүй хүчин зүтгэл гаргасаар ирсэн, цаашид ч гаргах болно гэлээ.

    Плевнелиев хэлэхдээ, ХОУР дэлхийн 65 хэлээр дөрвөн зүг найман зовхист Хятадын дуу хоолойг түгээж, Хятадын хөгжил дэвшлийн ололт амжилт болон хойшдын төлөвлөгөөг уламжлан танилцуулж байгаа нь дэлхийн хувьд маш ач холбогдолтой юм. Болгарын олон салбарын зүтгэлтэн Хятадын засгийн газрын дэвшүүлсэн хөгжлийн хөтөлбөр болон "Хятадын мөрөөдөл"-ийг сайшааж байгаа бөгөөд Хятад улстай хамтран хоёр орны ард түмний аз жаргалтай амьдралыг бүтээж, энх тайван тогтвортой дэлхийг байгуулахад бэлэн байна гэжээ.

    Ерөнхийлөгч Плевнелиев мөн ХОУР-гийн Болгар хэлний нэвтрүүлэг эхэлсний 40 жилийн ойд зориулж дурсгалын үг бичиж баяр хүргэн, хоёр орны эдийн засаг хүмүүнлэгийн солилцооны талаар ХОУР-д ярилцлага өгөв. \Урьхан\

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе