|
|
||
БНХАУ-ын Шаньси мужийн ардын урлагийн шилмэл бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа 1-р сарын 13-нд МУ-ын нийслэл Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвд боллоо.
Шаньси муж нь Хятадын эх газрын төв хэсэг, Хатан голын сав газарт оршдог Хятадын ард түмний соёл иргэншлийн өлгий болсон чухал газар юм. Нийтийн он тооллын өмнөх 11-р зуунаас эхлэн Жөү, Чинь, Хань, Тан зэрэг 13 хаант төр нийслэлээ байгуулж байсан түүхтэй. Хятадын эртний гэрэл цацрам соёлыг бий болгож, Чинь Шихуангийн морьт цэргийн түмэн хөшөө, Буддын ариун сүм, Хань Яны бунхан, Чулуун музей зэрэг түүх дурсгалын арвин их өвийг үлдээсэн билээ. Тиймээс ч хүмүүс Шаньсийг "Байгалийн түүхэн музей" хэмээн нэрлэдэг.
Өнөөдөр Шаньси мужийн эдийн засаг хурдтай хөгжиж, нийгмийн бүх салбарт ахиц дэвшил гарч, байгаль орчин хамгаалал үе шаттай хэрэгжиж, хот суурин газрын барилга бүтээн байгуулалт нэмэгдэн, ард түмний амьдрал илэрхий дээшилж, амьдралын эрч хүч дүүрэн оргилж байгаа билээ.
Уг муж нь соёлын өв, эх сурвалжийн арвин их баялагтай. Театр кино, уран зураг, ардын урлаг зэрэг нь бодит хүчтэй билээ. Тариачдын зураг, цаасан хайчилбар, сүүдэр ший, шавар сийлбэр, найр наадам зэрэг ардын урлаг нь онцгой татах хүчтэй юм.
Энэ удаа зохион байгуулагдаж буй "Хаврын баярыг угтах" Шаньси мужийн ардын урлагийн шилмэл бүтээгдэхүүний үзэсгэлэн - 2014 нь тус мужийн МУ-тай соёлын солилцоогоо өргөжүүлэн, найрамдалт харилцаагаа нэмэгдүүлэхэд тус дөхөм үзүүлэх зорилготой.
Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд МУ-ын ССАЖ-ын дэд сайд М. Түмэнжаргал, БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Ян Чиндүн нар оролцож тууз хайчлан баярын үг хэлсэн юм. \ сурвалжлагч М, Цэцэн\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |