
Тэрээр цааш нь тэмдэглэхдээ, өнгөрсөн 23 жилийн турш ардчилсан хөгжлөөр замнахдаа Монгол улс дэлхийн бүх улс орон, бүс нутагтай найрсаг харилцаагаа хөгжүүлсээр ирсэн.Бид олон улс болон бүс нутгийн энх тайвны төлөө хүчин зүтгэсээр байх болно гэлээ.
Л.Болд бүс нутгийн хөгжлийн ирээдүйн талаар ярихдаа, хэдийгээр шинэ сорилтууд тулгарсаар байгаа боловч өдгөө олон улсын тавцан дахь Зүүн хойд Азийн бүс нутгийн нөлөө улам бүр нэмэгдэж, бүс нутгийн ирээдүй гэрэлтэж байна. Монгол улсын хувьд Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, түүний салшгүй хэсэг болох нь маш чухал юм. Бүс нутгийг цаашид улам бүр хөгжүүлэхийн тулд бид харилцан ойлголцол, найрсаг хамтын ажиллагаа болон хамтын хүчин зүтгэл гэсэн гурван нөхцлийг зайлшгүй бий болгох хэрэгтэй гэж цохон тэмдэглэсэн юм.
1 2