|
|
||
Хятадын ГХ-ны сайд Ван И Бээжинд айлчилж байгаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л. Болдтой 16-нд хэлэлцээ хийжээ.
Ван И хэлэхдээ, энэ он бол Хятад Монголын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Хятад Монголын найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсан 20 жилийн ой, мөн Хятад Монголын найрсаг солилцооны жил юм. Хятад улс Хятад Монгол улсын харилцааг дээд хэмжээнд чухалчилж, хоёр орны удирдагчийн тохиролцсон нийтлэг ойлголтыг бэхжүүлж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулахын тулд Монголын талтай хамтаар чармайхад бэлэн байна. Монголын талтай найрсаг сэтгэлтэй, ашиг сонирхол харилцан уялдаатай, найрсаг, сайн хөрш, харилцан итгэлтэй, найдвартай стратегийн түнш байж, хоёр орон хоёр ард түмэнд үр өгөөжийг нь хүртээх болно гэжээ.
Л.Болд хэлэхдээ, Монгол Хятад уул усаар хиллэсэн найрсаг хөрш юм. Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр талын харилцаа баялаг үр дүнтэй болжээ. Хятадтай найрсаг харилцаагаа хөгжүүлэх нь Монголын дипломат харилцааны тэргүүн чиглэл мөн, Монгол Хятадын харилцан ашигтай хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлэхэд Монголын тал бэлэн байна гэжээ.
Хоёр тал дараах зүйлээр санал нэгдсэн байна.
Дээд зиндааны хэлхээ холбоог эрчимжүүлж, стратегийн харилцан итгэлцлийг тасралтгүй нэмэгдүүлэн хоёр талын цөм болсон ашиг сонирхлын асуудал дээр харилцан бие биенээ дэмжих.
Бүтээлч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн "2+2" дэд бүтцийг холбох ажлын хэсгийг түргэн байгуулж, дэд бүтэц, эрчим хүч, нөөц баялгийн том төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр талын худалдааны хэмжээг 10 тэрбум ам долларт хүргэх зорилтыг биелүүлэх, хоёр орны чөлөөт худалдааны бүсийн байгуулалтын боломжийг хайх.
Хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлж, хоёр орны найрсаг харилцааны үндэс суурийг бэхжүүлэх. Хятад Монголын найрсаг солилцооны жилийн арга хэмжээг сайтар зохион байгуулж, хятад хэлний сургалт, залуучууд, хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хоёр талын хүмүүсийг солилцоонд улам дөхөм үзүүлэх.
Олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлж, хамтын ашиг сонирхлыг хамгаалах. Хоёр орон Дэлхийн хоёрдугаар дайны ялагч орон. Иймээс дэлхийн хоёрдугаар дайны фашистыг эсэргүүцсэн дайны ялалтыг хамтаар хамгаалан, ирэх онд болох Дэлхийн хоёрдугаар дайн ялсны 70 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааг хамтаар хийх эдгээр болно.
Хоёр тал мөн харилцан сонирхож байгаа бүс нутаг болон олон улсын асуудлаар саналаа солилцсон байна.
Хэлэлцээ дууссаны дараа Ван И болон Л. Болд "Хятад Монголын найрсаг солилцооны жилийг тэмдэглэх арга хэмжээний төсөл"-д гарын үсэг зурлаа.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |