• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Малчид цагаан сараа угтаж урлагийн тоглолт хийв

CRI       (GMT+08:00) 2014-01-17 14:20:36

      2014 оны 1-р сарын 15-нд, Шинэ барга баруун хошууны намын хороо, засгийн газраас малчид түмнээ эргэх үйл ажилагаа зохион байгууллаа.

      Барга бүжиг "Зээрэнхий бөөрөнхий", шударга цэгц төрийн бодлогыг харуулсан жүжиг...... Шинэ барга баруун хошууны Буйр сумны соёл урлагийн тоглолтонд сумын малчид болон их сургуулийн оюутнууд оролцсон бөгөөд өөрсдөө найруулсан бодит амьдралыг харуулсан тоглолт хийлээ. Өнгөрсөн жилүүдэд засгийн газар малчдаа эргэхдээ уран сайхны тоглолттой очдог байсан бол одоо малчид өөрсдөө уран сайхны тоглолт бэлтгэж, "Авъяасаа үндэстнийхээ уламжлалт урлагаар хөглөн" уриан доор шинэ хэлбэрээр хөдөө орон нутагт соёл урлагийг дэлгэрүүлж байна.

      Сурвалжлагч Буйр сумын малчин Баяраас ярилцлага авах үед, тэрээр хэлэхдээ, "Хуучин манай малчид өвөл чөлөөт цагаараа гуанзанд найрлаж, маажиан тоглож цагаа нөхцөөдөг байсан. Ойрын хэдэн жил хошуу сумаас үндэстний соёл урлагийг хүндэтгэж эхэлснээр манай соёл урлаг хөгжиж байна. Одоо манай малчид зундаа мал сүргээ өсгөж, өвлийн амралтын цагт тоглох, бүжиглэх, түнх харвах, шатар тоглох зэрэг тэмцээнд оролцож цагийг утга учиртай өнгөрөөж байна. Манай ӨМӨЗО-ны Иргэдийн төлөөлөгчдийн их хурлын 12-р хурал болон иргэдийн улс төрийн зөвлөлгөөний хурал Хөх хотод болж байгаа энэ дашрамд би ч өөрийн санал бодлоо яръя гэж бодож байна! Хүсэх нь: Манай малчин түмний хойшдын бодит амьдрал болон оюуны амьдрал адилхан хөгжөөнтэй болж, хүүхэд ач зээ нар маань монгол үндэстнийхээ соёл урлаг боловсрол, зан заншлаа залгамжлан, улам цаашид хөгжүүлэхийг хүсэж байна. Мөн манай ӨМ-ын маргааш гэрэл гэгээ дүүрэн байхыг ерөөе!" \Саруул, Цэнгэл\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе