• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Белорусийн ерөнхий сайдтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-01-20 21:22:33

    Хятад улсын ерөнхий сайд Ли Кэчян 20-ний үдээс хойш Бээжинд Белорусийн ерөнхий сайд Михайл Миясниковичтэй хэлэлцээ хийв.

    Ли Кэчян хэлэхдээ, Хятад Белорусь нь харилцан итгэлцсэн сайн нөхөд, сайн түнш юм. Өнгөрсөн жилийн 7-р сард дарга Ши Жиньпин ерөнхийлөгч Лукашенкогийн хамт Хятад Белорусийн тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааг байгуулахыг зарласан юм. Хоёр тал энэхүү завшаан боломжийн дагуу улс төрийн солилцоог эрчимжүүлж, хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэн, хоёр орны хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулах ёстой гэв.

    Тэрээр цааш нь хэлэхдээ, хоёр тал "Хятад Белорусийн тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааны хөгжлийн төлөвлөгөө"-г нийтлэх бөгөөд хэрэгжүүлэх болно, энэ нь хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг тасралтгүй урагш хөгжүүлнэ гэжээ. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе