|
|
||
Өвлийн Олимпийн 22 дугаар наадам арваад хоногийн дараа ОХУ-ын Сочид нээгдэнэ. Путины урилгаар Хятад улсын дарга Ши Жиньпин 2-р сарын 6-8-ны өдрүүдэд уг наадмын нээлтийн ёслолд оролцоно.
21-нд хийсэн хэвлэлийн бага хурал дээр ГХЯ-ны дэд сайд Чэн Гүөпин дарга Ши Жиньпины Сочид хийх айлчлалын хөтөлбөрийг танилцуулж, энэ нь Хятад ОХУ-ын бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаанд шинэ эрч хүч авчирна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Дарга Ши Жиньпин ОХУ-ын Сочид болох өвлийн Олимпийн нээлтийн ёслолд оролцох гэж байгаа нь хоёрдахь удаагаа ОХУ-ыг оны айлчлалын анхны орон болгож байгаа бөгөөд Хятадын төрийн тэргүүн анх удаа гадаадад болох том спортын наадмын арга хэмжээнд оролцож байгаа нь энэ юм. Энэ нь Хятад ОХУ-ын бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцааны өндөр төвшин, онцгой чанар, хоёр орны төрийн тэргүүний ажлын харилцаа, хувийн нөхөрлөлийг харуулж байна. Түүнчлэн хоёр орон харилцан анхаарал хандуулж байгаа асуудлаар харилцан дэмжиж, стратегийн хамтын ажиллагаа өрнүүлж байгаа, Хятад улс олон улсын Олимпийн спортыг чухалчлан дэмжиж байгаа зэргийг харуулж байна гэжээ.
Дарга Ши Жиньпин уг нээлтийн ёслолд оролцох талаар Хятад улс мэдээлж байгаа нь олон улсын яриа хэлэлцээнийхэн болон хоёр орны иргэдийн анхаарлыг татлаа. Үүнтэй холбогдуулан Хятадын олон улсын судалгааны газрын дарга Чюй Шин манай радиогийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, өрнө дахин Сочигийн талаар сөргөөр мэдээлж байгаа үед Хятад улсын удирдагч Олиймпийн нээлтэд оролцохоо мэдэгдсэн нь ОХУ-ын иргэдэд дэмжлэг болж, найрамдлыг гүнээ мэдрүүллээ гэжээ.
"Хятад улсын удирдагч анх удаагаа гадаад оронд очиж спортын томоохон арга хэмжээнд оролцох гэж байгаа бөгөөд энэ нь мөн шинэ он гарсны дараах гадаад оронд хийж байгаа анхны айлчлал болох юм. Энэ нь Хятад-Оросын харилцааг Хятад улс өндөр төвшинд чухалчилж байгааг харуулж байна. Түүнчлэн ОХУ өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг авснаас хойш өрнөдийн хэвлэл мэдээллийнхэн ОХУ-ын хүний эрх, дэд бүтэц, авилгын талаарх сөрөг мэдээллийг тасралтгүй цацсаар ирсэн. Тиймээс дарга Ши Жиньпиний айлчлал нь Хятадын ард түмний үнэнч нөхөрлөл болон дэмжлэгийг Оросын ард түмэнд мэдрүүлж Хятад-Оросын харилцааны үндэс суурийг бэхжүүлнэ хэмээн хэлж болно" гэжээ.
Эх сурвалжид тэмдэглэснээр, Сочийн өвлийн олимпийн наадмын нээлтэд Европын 20 гаруй орны удирдагчид болон дэлхийн 80 гаруй орон, бүс нутгийн 6000 шахам тамирчид оролцох болно. Чүй Шин хэлэхдээ, Сочийн олимпийн наадам нь мөн Хятадын удирдагчдын нээлтэй байр суурийг харуулах дипломат харилцааны чухал тавцан болно гэжээ.
2013 онд, Хятад улсын олон ургальч дипломат харилцаа нь дэлхийн анхаарлыг татсан юм. Дарга Ши Жиньпины энэ удаагийн айлчлал нь 2014 оны Хятадын дипломат харилцааны бас нэгэн шинэ үйл хэрэг юм. Чүй Шиний үзэж байгаагаар, шинэ онд, Хятадын дипломат харилцаа нь улам нээлттэй, улам итгэлтэй, улам идэвхтэй байх болно.
"Улам нээлттэй байх гэдэг нь Хятад улс шинэ онд олон улсын үйл хэргийг зохицуулахад нэн идэвхтэй оролцохыг хэлж байна, улам итгэлтэй гэдэг нь энэ онд Хятад улс олон улсын чанартай хоёр том хурлыг зохион байгуулж, олон улсын аюулгүй байдал, эдийн засаг зэрэг хамтын ажиллагаанд Хятадын онцлогтой санал санаачилгыг гаргах болно. Улам идэвхтэй байх гэдэг нь эргэн тойрон болон олон улсын халуун цэгийн асуудлыг идэвхтэй зохицуулж, өөрийн санал санаачилгаа шуурхай дамжуулах болно. Энэ бүхэн нь Хятад улсын 2014 оны дипломат харилцааны онцлох тал болно" гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |