|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин Орост хүрч Сочигийн олимпын наадмын нээлтэд оролцох нь хоёр жил дараалан ОХУ-ыг айлчлалынхаа тэргүүн орон болгож байгаа нь Хятад Оросын тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааг өндөр төвшин буюу онцлог болгож буйг гүйцэд харуулж байгаа төдийгүй, хоёр орны төрийн тэргүүний сайн сайхан ажлын харилцаа болон хувь хүний найрсаг нөхөрлөлийг харуулж байгаа юм гэж Хятадын ГХЯ-ны орлогч сайд Цэнь Гөүпин 21-нд хэлсэн байна.
Оросын ерөнхийлөгч Путиний урилгаар, дарга Ши Жиньпин 2-р сарын 6-8-ны өдрүүдэд, Оросын Сочи хүрч өвлийн олимпын 22-р наадмын нээлтийн ёслолд оролцоно.
Цэнь Гөүпин хэлэхдээ, олимпын нээлтийн үеэр, дарга Ши Жиньпин болон Путин хоёр талын уулзалт хийнэ. Энэ нь хоёр орны төрийн тэргүүний энэ оны анхны уулзалт болох бөгөөд энэ оны хоёр талын харилцааны хөгжил, салбаруудын хамтын ажиллагаа, олон улс болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцож, 2014 онд хоёр орны харилцааг нэн цаашид хөгжүүлэх болно гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |