|
|
||
Дарга Ши Жиньпин Оросын Сочигийн олимпын наадмын нээлтийн ёслолд оролцоход зориулан хийсэн Хятадын ГХЯ-ны дотоод гадаадын хэвлэлийн бага хурал дээр, олимпын наадмын үеэр Японы ерөнхий сайд Шинзо Абэ ч олимпын нээлтэд оролцохоор төлөвлөж байна, Хятадын талаас хоёр орны удирдах хүнийг уулзуулах хөтөлбөр байгаа юу? гэсэн сэтгүүлчийн асуултад холбогдуулан Хятадын ГХЯ-ны орлогч сайд Цэнь Гөүпин хэлэхдээ, Японы ерөнхий сайд Шинзо Абэ Ясукуни сүмд мөргөл үйлдэж, Хятадын ард түмэн болон бусад орны ард түмний эсэргүүцэл зэмлэлийг хүлээсэн юм. Хятад Япон хоёр орны удирдах хүнийг уулзуулах эсэх асуудалд Хятадын тал байр сууриа нэгэнт тодорхойлсон. Японы талтай ямар ч хэлбэрээр харилцахгүй гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |