• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ч. Хишигтогтох профессорт Ч. Дамдинсүрэнгийн нэрэмжит шагнал гардууллаа

CRI       (GMT+08:00) 2014-01-21 16:08:05

       2014 оны 1-р сарын 21-ний өдөр, Хятадын Төвийн Үндэстний Их Сургуулийн профессор Ч. Хишигтогтохт ардын уран зохиолч, академич Ч. Дамдинсүрэнгийн нэрэмжит шагнал гардууллаа. Ёслолд Монгол улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Б. Энхтүвшин, дэд ерөнхийлөгч, академич Б. Жадамба, дэд ерөнхийлөгч, академич Т. Дорж, Хятадын Төвийн үндэстний их сургуулийн профессор Сүнрэв, Мандах, Хас-Эрдэнэ зэрэг Хятад, Монгол хоёр орны эрдэмтэд, Ч. Хишигтогтох профессорын шавь нар болон Бээжин дэх хэвлэл мэдээллийн салбарынхан оролцсон байна.

       Монгол улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Б. Энхтүвшин ёслол дээр хэлэхдээ, Монгол улс бол хоёр хөрштэйгөө найрамдалт сайхан харилцаатай байж хөгжих зүй тогтлыг бид онцгой анхаарч байгаа. Энэ утгаараа МУ болон БНХАУ-ын хамтын ажиллагаа жилээс жилд нягтран сайжирч байгаа. Үүний салшгүй бүрэлдэхүүн хэсэг бол шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа мөн. Өнөө, дэхийн хэмжээнд Монгол судлалын 40 гаруй нэр хүндтэй байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагын олон зуун эрдэмтэн багш нар дотроос өөрийн бүтээл, чансаагаар, мөн нэр нөлөөгөөрөө эхний хэдэд багтах хүн бол Ч. Хишигтогтох профессор юм. Тэрээр Монгол улсын эрдэмтэд төдийгүй, төр засаг хүртэл бүтээлийг нь мэддэг, үнэлдэг гадаадын цөөхөн хэдэн эрдэмтний нэг гэдгийг бид энд онцлон хэлж байна. Өмнө нь Монгол улсын Засгийн газраас "Алтан гадас" одонгоор шагнаж байсан бол өнгөрсөн оны сүүлчээр дахин ардын уран зохиолч, академич Ч. Дамдинсүрэнгийн нэрэмжит шагналын эзнээр тодруулж, өнөөдөр энэхүү хүндэт шагналыг бид гардуулж байгаадаа их бэлэгшээж байна. Хишигтогтох багшийн бүтээлийг бид сайн мэднэ, энэ дотроос нь Ч. Дамдинсүрэнгийн нэрэмжит шагналыг авахад нь гол болсон бүтээл гэвэл "Монголын эртний утга зохиолын судлал\1988 он\", "Монголын эртний утга зохиолын шинэ судлал\1999 он\", "Монголын сурвалж бичгийн судлал\2003 он\" зэргийн цогц бүтээл болон 70-аад өгүүлэл нийтлэл багтаж байгаа. Үүнээс "Монголын эртний угтаг зохиолын шинэ судлал\1999 он\" нь 2008 онд Монгол улсад Кириллээр хэвлэгдэж, Монгол улсын эрдэмтдийн ширээний ном болсон. Тэрээр зөвхөн утга зохиол судлаад зогсоохгүй, мөн Монголын түүх, соёлын судлалд онцгой гавьяа зүтгэл оруулсан нэгэн билээ. Тийм болохоор Ч. Дамдинсүрэнгийн нэрэмжит шагналыг олгож байгаа нь Монголын төр засаг, эрдэм шинжилгээний салбарынхан түүний хөдөлмөр чармайлтыг бүрэн үнэлж байгааг харуулж байна гэжээ.

       Шагнал гардуулах ёслол дээр, Монгол улсын Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич Б. Жадамба "Монгол улсын боловсролын уламжлал ба шинэчлэл" сэдвээр, академич Т. Дорж "Монгол улсын ШУА-ийн нийгмийн шинжлэх ухааны судлалын тойм" сэдвээр итгэл тавьсан байна.\сэтгүүлч. Гэрэлт, Хүчитбаатар, Дүүрэнжаргал\

1 2 3 4 5 6 7 8 9
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе