|
|
||
Хятад улсын дэд дарга Ли Юаньчао 22-нд Бээжинд Америкийн төрийн нарийн бичгийн дэд дарга Виллиам Бурнстай уулзав.
Ли Юаньчао хэлэхдээ, энэ он Хятад Америкийн дипломат харилцаа тогтоосон 35 жилийн ой тохиож байна. Хоёр тал Хятад Америкийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлж, Хятад Америкийн шинэ хэлбэрийн том гүрний харилцааг байгуулах чиг хандлагыг хэлбэрэлтгүй баримталж, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэн, санал зөрөлдөөн ба эмзэг асуудлуудыг сайтар зохицуулж, олон давхаргын тал бүрийн солилцоог түлхүү ахиулж, Хятад Америкийн харилцааг эерэгээр хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх ёстой гэв.
Бурнс хэлэхдээ, Америк Хятадын хооронд нааштай харилцааг байгуулах нь Америк Хятадад чухал төдийгүй Дэлхийн хувьд ч маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Хятад улстай тал бүрийн хамтын ажиллагааг түлхэн урагшлуулж, Америк Хятадын шинэ хэлбэрийн том гүрний харилцааг байгуулахаар Америк хүчин чармайлт гаргана гэжээ. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |