|
|
||
Өвлийн адаг сарын 23-д Бээжинд ажиллаж амьдарч байгаа өвөрлөгч монголчууд Бээжингийн "Баян-хорвоо" монгол ресторанд цуглан, галын бурхнаа тахих ёслол үйлдлээ.
Монголчууд жил бүрийн билгийн улирлын өвлийн адаг сарын 23-24-нд гэр орондоо галын тахилга үйлдэж, галын бурхнаа баясгадаг уламжлалтай билээ. Харин сүүлийн жилүүдэд хот, сууринд амьдардаг монголчууд гал тахих зан үйлээ хамтдаа хийцгээх болжээ.
"Би Бээжинд амьдардаг монгол хүн. Хэдий хот газар амьдарч байгаа ч гал тахих уламжлалт монгол ёсоо хадгалахын тулд, мөн Бээжинд байдаг монгол хүмүүстээ галаа тахих боломж олгохын тул энэ жил анх удаа рестораныхаа үүдэнд тусгай тулга засаж, гал тахилгын ёслол үйлдлээ" гэж "Баян-хорвоо" рестораны эзэн Бүрэнбаяр хэллээ. \ХОУР-ны Анар, Дүүрэнжаргал мэдээлэв\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |