|
|
||
ОХУ-ын Ерөнхийлөгч Путиний урилгаар Хятад улсын дарга Ши Жиньпин 2-р сарын 6-8-нд Оросод болох Сочийн өвлийн Олимпийн 22-р наадмын нээлтийн ёслолд оролцоно. Хятадын тэргүүн удирдагч хилийн чанад дахь спортын томоохон арга хэмжээнд анх удаагаа оролцох тул энэхүү ажиллагаа нь маш чухал ач холбогдолтой юм гэж Хятадаас Оросод суугаа элчин сайд Ли Хүй илэрхийллээ.
Ши Жиньпин Оросын Сочийн өвлийн Олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцох болсон нь Хятад улсын олон улсын өнцгөөс гаргасан чухал шийдвэр болно, энэ нь Хятад улс Олимпизмын үзэл санааг чухалчлан, түүнд хүчтэй дэмжлэг үзүүлж, дэлхий нийттэй нээлттэй харилцаж, олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллаж байгаагийн илрэл юм. Энэ нь мөн Хятад улс хоёр талын стратегийн түншлэлийн харилцааны өндөрлөгөөс гаргасан чухал шийдвэр юм гэж Ли Хүй илэрхийлжээ. /Анар/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |