![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Удалгүй болох 2014 оны Сочийн өвлийн олимпийн наадамд оролцох Хятадын баг тамирчид 26-нд Бээжинд гарааны ёслол хийлээ. уг тэмцээнд нийтдээ 66 тамирчин оролцох ба олимпын богино зайн түргэн гулгалтын төрлөөр 4 алтан медаль хүртсэн алдарт тамирчин Ван Мэн гэмтлийн улмаас энэ удаагийн өвлийн олимпод оролцохгүй юм байна.
Хятадын биеийн тамир спортын үндэсний ерөнхий газрын дарга Лю Пэн мэдэгдэхдээ, Хятадын баг тамирчид 139 хүний бүрэлдэхүүнтэй ба үүнд 66 тамирчин багтаж байгаа юм. Эдгээр тамирчдын дотроос 33 нь анх удаагаа өвлийн олимпод оролцож байгаа юм. Хятадын тамирчид өвлийн олимпын 4 их төрлийн 49 жижиг төрлийн тэмцээнд оролцох юм гэжээ.
1980 онд Хятад улс анх удаагаа өвлийн олимпод оролцсноос хойш, нийтдээ 9 алтан медаль хүртээд байгаа юм. Үүний дотор, Ван Мэн дангаараа хоёр удаагийн өвлийн олимпоос 4 алтан медаль хүртсэн юм. Дасгал боловсролын явцад тэрээр бэртэл авснаар, энэ удаагийн Сочийн олимпын тэмцээнд оролцож чадахгүй гэдэг нь нотлогдсон юм.
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |