• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

МУ-ын БНХАУ-д суралцагч болон төгсөгчдийн уулзалт болов

CRI       (GMT+08:00) 2014-01-26 14:25:55

      Энэ уулзалт нь БНХАУ-д сурсан Монголын оюутнуудын эх орондоо ажиллаж, сурсан мэдсэн мэдлэг боловсролоороо эх орондоо ихийг бүтээхэд нь дэмжих зорилготой юм. БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Соёлын хэлтсийн зөвлөх, Хятадын Соёлын Төвийн дарга Вэй Хүншэн, Хятадын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Чан Ваньлүн, МУИС-ын Күнзийн институтийн захирал Жү Жүньли уулзалтад оролцсон бөгөөд Чан Ваньлүн, Жү Жүньли нар Хятадын засгийн газрын тэтгэлгээр БНХАУ-д сурах тухай болон МУИС-ын Күнзийн институтийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, МОДЕРН ЗАЛУУС ТББ-г дэмжиж хамтран ажиллах болно гэж илэрхийлэв. Мөн МУ-ын Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, ҮВМ залуусын бизнесийг дэмжих санаачлага зэрэг байгууллага нэгжийн холбогдох хүмүүс хүрэлцэн ирж, МУ-ын Хүний нөөцийн өнөөгийн хандлага, ХН-ийн зөвлөгөө, Танд бизнес санаа байна уу ?  зэрэг асуудлаар санал зөвлөгөө өгч, сонирхсон асуултад хариулсан байна. Энэ уулзалтад Бээжин, Тяньжинь, Шанхай, Хөх хот, Далянь, Жилинь зэрэг хот дахь Монголын оюутны холбооны төлөөлөл зэрэг нийт 100 гаруй хүн оролцсон байна.

1 2 3 4 5 6 7 8
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе