• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин ойн иргэдийн амьдрал ахуйтай биеэр танилцав

CRI       (GMT+08:00) 2014-01-27 15:15:16

     Цагаан сарын баярын өмнөхөн 1-р сарын 26-ны үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин Өвөр Монголын Рашаан хотын Ирш балгасанд хүрч ойн бүсэд амьдарч байгаа ард иргэдийн амьдралтай танилцлаа. Урьд нь ойн бүс байсан энэ газар одоо аж үйлдвэрийн шилжилтийн үедээ байна. Дарга Ши Жиньпин ойн районд ажиллаж байгаа ардын амьдрал байдлын талаар нарийн ойлголт авч, тухайн нутгийн орон сууцны бүсийн байгуулалтыг эрчимжүүлж, ард иргэдийг шинэ орон сууцанд шуурхай оруулахыг хүссэн байна.

      74 настай Гүө Юнцай бол ойн аж ахуйн газар 30 гаруй жил ажилласан байна. 6 ам бүлээрээ 38 ам метр талбайтай хуучин байшинд сууж байна. Дарга Ши Жиньпин тэднийд орж, ханзан дээр нь тухлан, түүнтэй дотно яриа өрнүүрлэв. "Цагаан сарын баяр удахгүй болох гэж байна, таны амьдрал хүнд байгааг мэдээд тусгайлан танайхаар ирлээ. Ойн бүсийн ажилчид эх орондоо их гавьяа байгуулсан, нам засаг ард түмэн та нөхдийг мартахгүй" гэж Ши Жиньпин хэлэв.

      Орон нутгийн боловсон хүчнүүд районыхоо өөрчлөлт, шинэчлэлийн талаар дарга Ши Жиньпинд танилцуулж, улмаар ирэх жил уг районыг өөрчлөн сайжруулах төлөвлөгөөнд оруулсан тухай ярьсан юм. Орон сууцны нөхцөл байдлаа дээшлүүлж, амьдрал ахуйгаа өдрөөс өдөрт сайжруулахыг Ши Жиньпин Гүө Юнцай настанд хүсэн ерөөлөө.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе