Ши Жиньпин 81 насан сүүдэр зооглож яваа малчин ээжтэй уулзан Монгол хэлээр мэндчиллээ

Дарга Ши Жиньпин Булган сумд хүрч малчин Мажигийн гэрээр зочилж, зочны өрөө, гал тогооны өрөө, агуулах зэргийг нь тойрон үзжээ. 81 насан сүүдэр зооглож яваа настан хэлэхдээ, 30 жилийн өмнө манайх ганц монгол гэртэй, ганц хасаг тэрэгтэй, ганц нохойтой айл байлаа, харин одоо манай өрхийн жилийн орлого 100 мянган юань хүрч амьдрал маань их сайжирсан гэжээ. Ши Жиньпин хэлэхдээ, та сайхан хэллээ, хөгжил өөрчлөлтийн үр шимийн талаар зээ ач нартаа ярьж өгөөрэй гэжээ. Тэрээр мордох үедээ настантай монгол хэлээр баяртай гэж салах ёс гүйцэтгэсэн байна.
<< 1 2 3 4 5 6 >>