• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН-ын төв хороо, төрийн зөвлөл сар шинийн баярын хүлээн авалт зохион явууллаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-01-29 19:24:18

      ХКН, төрийн зөвлөл 29-нд Ардын их хурлын ордонд 2014 оны цагаан сарын баярын хүлээн авалт хийлээ. Нам төрийн удирдах хүн Ши Жиньпин, Ли Кэчян, Жан Дежян, Юй Жэншэн, Лю Юньшань, Ван Чишань, Жан Гаоли нарын зэрэг хүмүүс нийслэлийн олон давхаргын 2000 гаруй зүтгэлтэнтэй хамтаар нэг доор хуран цугларч, сар шинийн баяраа тэмдэглэжээ.

      ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хүлээн авалтыг даргалжээ. Тэрээр хэлэхдээ, Хятадын үндэстнүүдийн уламжлалт сар шинийн баяр хүрч ирэхийн хирээр, бид нэг дор хуран цугларч, баярын өдрөө хамтраа тэмдэглэж байна. ХКН-ын төв хороо, төрийн зөвлөлийн өмнөөс бүх Хятадын ард түмэн, ажилчин, тариачин, сэхээтэн болон боловсон хүчин, ардын чөлөөлөх армийн бүх офицер дайчид, зэвсэгт хүчин, нийгмийг аюулаас хамгаалах цагдаа, ардчилсан нам бүлгийнхэн болон үйлдвэр худалдааны холбоо, ардын эвсэл бүлэг болон зүтгэлтнүүдэд чиг сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Мөн ажлаасаа амарсан ахмад боловсон хүчин, найз нөхдөд баярын мэнд дэвшүүлье.

       Шянган, Аомыний засаг захиргааны онцгой районы ах дүү нар, Тайваний ах дүү нар болон гадаадын харьяат, дэлхийн өнцөг будан бүрд амьдарч байгаа хятад хүмүүст сайн сайхны өрөөл дэвшүүлье. Түүнчлэн Хятадын орчин үеийн байгуулалтыг дэмжиж тусалсаар ирсэн олон орны найрсаг хүмүүст чиг сэтгэлийн баяр талархлаа дэвшүүлье. Ирж буй сар шинийн баяраар эрүүл энх, аз жаргалтай байхыг хүсэн ерөөе гэжээ.

  Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян хүлээн авалт дээр хэлэхдээ, сар шинийн баяр бол Хятадын үндэстнүүдийн уламжлалт баяр найр юм. Энэхүү баяраар гэр бүл, төрөл төрөгсдөөрөө нэгэн дор цугларч, уламжлалт баяраа тэмдэглэдэг юм. 2013 он нь ер бусын нэг жил болж өнгөрлөө. Бүх нам бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэн ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинийн удирдлагын дагуу, олон төрлийн ажлыг шинэ ахицад хүргэсэн байна гэжээ.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе