• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин: Хүн бүр ачийг хариулах эрхэм сэтгэлтэй байх учиртай

CRI       (GMT+08:00) 2014-01-29 10:14:01

Ши Жиньпин: Хүн бүр ачийг хариулах эрхэм сэтгэлтэй байх учиртай

     БНХАУ-ын дарга Ши Жиньпин 28-нд Хөххотын хүүхдийн асрамжийн газарт хүрч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эргэж очлоо. Тэрээр асрамжийн газрын зохиомол гэр бүлийн орчныг бий болгосон ажил байдалтай танилцаад, "энэ арга хэлбэр их тустай, гэр бүлийн халуун дулаан байдлыг бий болгож чаджээ" гэж сайшаасан юм.

     Ши Жиньпин хэл яриа, сонсголын бэрхшээлтэй Ван Яни охин болон сургуулийн амралтаар "гэртээ" ирсэн оюутан Янь Жийжинтай уулзаж, тэднээс хичээл сурлагын байдал, хүсэл мөрөөдлийнх нь тухай асуулаа. Тэдний хичээлийн ном, альбом зэрэгтэй танилцаад, хүүхдүүдийн эрүүл өсөн бойжиж байгаад сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлж, сурлагын өндөр амжилт хүссэн юм.

      Дасгалжуулалтын танхимд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цагаан сарын тоглолтондоо бэлтгэж байлаа. Тэд "Ачийг хариулах сэтгэл" гэсэн дууг эгшиглүүлэхэд хүн бүр нулимс унагаж байлаа. "Ачийг хариулах сэтгэлтэй байх нь маш чухал, хүн бүгд ачийг хариулах сэтгэлтэй байх хэрэгтэй. Асрамжийн газар байгаа хүүхдүүд бусад хүүхэдтэй адил эрүүл, аз жаргалтай амьдрах ёстой. Энэ бол бидний хамгийн том хүсэл мөрөөдөл мөн" гэж Ши Жиньпин сэтгэл догдлон хэллээ. Тэрээр асрамжийн газрын нийт ажилтанд сар шинийн мэнд дэвшүүлээд, "Та бүхэн хүнд бэрхийг сөрж, буянтай сайхан үйл хийж байна, нам засаг, ард түмэн та бүхэнд талархаж байна" гэж хэлсэн юм.

Ши Жиньпин: Хүнсний аюулгүй байдлыг дээд хэмжээнд хангах хэрэгтэй

      Дарга Ши Жиньпин 28-ны үдээс өмнө Өвөр Монголын "Или" группын шингэн сүүний үйлдвэртэй танилцлаа. Тэрээр үйлдвэрийн лабораторид орж, лабораторийн ажилчдын хийж байгаа 100 гаруй төрлийн хэмжилт шалгалтын ажилтай танилцаад ихэд сайшаалаа. Тэрээр бас үйлдвэрлэлийн шугамтай танилцаж, үйлдвэрлэл эрхлэлтийн байдал, цагаан сарын хугацааны хангалт зэргийн талаар мэдээлэл авч, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг дээд хэмжээнд анхаарахыг тэднээс хүссэн юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе