• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин ард түмэндээ хөх морин жилийн сар шинийн баярын мэнд дэвшүүлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-01-30 16:27:00

    Хятадын хамгийн том баяр буюу билгийн улирлын хөх морин жилийн цагаан сар хүрч ирж буй ялдамд Ши Жиньпин, Ли Кэчян нарын зэрэг Хятадын нам төрийн удирдагчид Өвөр Монгол, Шаань Ши нутгуудаар явж, иргэдэд сар шинийн баярын мэнд дэвшүүлжээ. Хятадын дээд удирдагч Ши Жиньпин Өвөр Монголд ажиллахдаа мөн бүх Хятадын ард түмэнд сар шинийн баярын мэнд дэвшүүлж, хөх морин жилдээ аз хийморьтой сайн сайхан явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүллээ.

    27-ны үдээс өмнө, Өвөр Монголд ажиллаж байгаа Хятад улсын дарга Ши Жиньпин Шилийнголын тал нутгаар явж, орон нутгийн монголчуудын өвлийн наадамтай танилцан, үндэстнүүдийн ард түмэнд сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлэв.

    2013 онд Хятадын шинээр сонгогдсон засгийн газрын "өөрчлөлтөөр хөгжлийг ахиулж, өөрчлөлтөөр иргэдийн амьдралыг сайжруулах" чиг шугам улам тодорхой болсон юм. Хэвлэл мэдээллийн бүртгэлд харуулснаар, ХКН-ын 18-р хурал өндөрлөснөөс 2013 оны сүүлч хүртэл, Ши Жиньпин орон нутгуудаар 14 удаа ажиллаж, бүх Хятадын гуравны нэг хувийн муж, өөртөө засах район, шууд хариа хот ба цэргийн тойргийг хамарчээ. Иргэдийн эрэлт хэрэгцээ, хүсэл шаардлагыг байнга ойлгож явах нь Ши Жиньпингийн аяллын гол зорилт байлаа.

    Ши Жиньпин Өвөр Монголын Хянган аймгаас Шилийнгол аймгийн дамжин Хөххотод хүрч, тал нутгийг нөхөн сэргээх ажил эрхэлсэн Хэ Шинь Юань Мэн компани түүний аяллын эцсийн өртөө болсон юм. \Урьхан\
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе