• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сар шинийн золголт

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-02-02 17:40:44

              МУ-д байгаа хятад цагаачдын сар шинийн золголт Тийн ялгуусан хэмээх модон морь жилийн цагаан сарын шинийн хоёронд буюу 2-р сарын 1-ний орой БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамд боллоо. БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Ян Чиндүн, МУ-д байнгаа Хятад цагаачдын холбооны дэд дарга Ли Юүшэн нар хундага өргөн үг хэлэв. Ян Чиндүн Хятадын Засгийн газар, Хятадын Гадаад харилцааны яам, Төрийн зөвлөлийн Цагаачдын хэрэг эрхлэх алба, МУ-д суугаа Элчин сайдын яамны нэрийн өмнөөс МУ-д байгаа хятад цагаачдад сар шинийн мэнд хүргэлээ. Тэрээр хэлэхдээ, 2013 он мартаж боломгүй нэг жил болж өнгөрлөө. 2013 онд Хятадын нийт нам үндэстнүүдийн ард түмэн Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин тэргүүтэй ХКН-ын төв хорооны удирдлага дор эдийн засаг нийгмийн хөгжлийн оны ерөнхий зорилтоо амжилттай биелүүлж, эдийн засаг тогтвортой хөгжиж, ард түмний амьдралын төвшин цаашид сайжирлаа. 2013 онд Хятадын GDP 56 их наяд 884 тэрбум 500 сая юаньд хүрч, 2012 оныхоос 7,7 хувиар өсөн нэмэгдэв. Импорт экспортын нийт хэмжээ 46 сая ам. Долларт хүрч, 2012 оныхоос 7,6 хувиар өсөн нэмэгдэж, анх удаагаа АНУ-аас давж, дэлхийн худалдааны хамгийн том орон боллоо гэжээ.

              Тэрээр хэлэхдээ, 2013 онд Хятад Монголын харилцаа ч ирмүүн хөгжлөө. Оны эхээр БХАТИХ-ын Байнгын хорооны дарга асан Ү Бангүө МУ-д амжилттай айлчилж, 9-р сард МУ-ын ерөнхийлөгч Ц. Элбэгдорж болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бишкект уулзаж, 10-р сард МУ-ын ерөнхий сайд Н. Алтанхуяг БНХАУ-д амжилттай айлчилж, хоёр орны бүх талын стратегийн түншлэлийн храилцааг цаашид гүнзгийрүүлж, хоёр орны улс төрийн итгэлцэл эрчимжиж, цэрэг, аюулгүй байдал, эдийн засаг худалдаа, соёл зэрэг талын харилцаа улам хөгжив. 2013 онд хоёр орны харилцан зочилсон иргэд давхардсан тоогоор 1 сая 300 мянга гаруйд хүрч, хоёр орны худалдааны хэмжээ 5 тэрбум ам. Долларраас давж, МУ-ын импорт экспортын нийт хэмжээний тал хувь орчмыг эзэлж, БНХАУ нь МУ-ын худалдааны хамгийн том түнш орны байр сууриа тогтвортой хадгалж байна гэжээ.

              Энэ золголтод МУ-д байгаа 200 гаруй хятад цагаачид оролцлоо.

              Хятад цагаачид МУ-д хамгийн дээр үедээ 20-р зууны эхэн үед ирж байсан бөгөөд одоо нийт 2000 орчим байгаа юм байна. Оршин амьдарч байгаа орныхоо ард түмэнтэй эе эвтэй харилцаж, МУ-ын хууль дүрмийг чанд мөрдөн сахиж, хоёр орны найрамдалд нэн их хувь нэмэр оруулахыг Ян Чиндүн хятад цагаачдад хүссэн байна.    \ сурвалжлагч М. Цэцэн\

1 2 3 4 5 6
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе