|
|
||
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун 7-ны өдөр болох Сочийн олимпийн нээлтийн ёслолд оролцож, Олон Улсын Олимпийн хорооны хуралдаанд оролцон үг хэлэх болсныг НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч 3-нд батлан мэдэгдлээ.
НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Мартин Несиркий хэлэхдээ, Бан Ги Мун Өвлийн олимпийн нээлтийн ажиллагаанд оролцохоос гадна олимпийн нээлтэд оролцох бусад олон орны удирдагчтай хоёр талт уулзалт хийх болно. 5-наас 7-ны өдрүүдэд болох Олон Улсын Олимпийн хорооны 126-р хуралдаанд оролцож үг хэлэх болно. Ингэснээр тэрээр Олон Улсын Олимпийн хорооны хуралдаанд үг хэлэх НҮБ-ын анхны ерөнхий нарийн бичгийн дарга болох юм гэлээ.
Мартин Несиркий хэлэхдээ, "НҮБ болон ОУОХ-ны нягт хөгжиж буй харилцаа нь Бан Ги Муны Сочид хүрч, лекц унших гол нөхцөл юм. Бан Ги Мун 4-ны орой Сочи руу мордож, 8-нд Нью Йорк руу буцах болно гэжээ. \Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |