|
|
||
МУ-д ажиллаж амьдарч байгаа Хятадын цагаач иргэдийн сар шинийн золголт "Тийн ялгуусан" хэмэх модон морь жилийн цагаан сарын шинийн хоёронд буюу 2-р сарын 1-ний орой БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яаманд боллоо.
БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Ян Чиндүн, МУ дахь Хятадын цагаач иргэдийн холбооны дэд дарга Ли Юүшэн нар сар шинийн золголтод оролцож, хундага өргөн үг хэлэв.
Ян Чиндүн Хятадын Засгийн газар, Хятадын Гадаад харилцааны яам, Төрийн зөвлөлийн Цагаачдын хэрэг эрхлэх алба, МУ-д суугаа Элчин сайдын яамны нэрийн өмнөөс МУ-д байгаа цагаач иргэдэд сар шинийн мэнд хүргэлээ. Тэрээр хэлэхдээ, "2013 он бол бидний хувьд мартаж боломгүй нэг жил байлаа. 2013 онд Хятадын Эв хамт нам, бүх үндэстний ард түмэн Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин тэргүүтэй ХКН-ын төв хорооны удирдлага дор эдийн засаг, нийгмийн хөгжлийн оны ерөнхий зорилтоо амжилттай биелүүлж, улмаар эдийн засаг тогтвортой хөгжиж, ард түмний амьдралын түвшин илэрхий сайжирлаа. 2013 онд Хятадын ДНБ 56.8 триллион гаруй юаньд хүрч, 2012 оныхоос 7.7% нэмэгдэв. Импорт экспортын нийт хэмжээ 46 сая ам.долларт хүрч, 2012 оныхоос 7.6% нэмэгдэж, худалдааны ерөнхий үзүүлэлтээрээ анх удаа АНУ-ыг давж, дэлхийн худалдааны хамгийн том орон боллоо" гэж онцлон тэмдэглэсэн юм.
Тэрээр цааш нь хэлэхдээ, "2013 онд Хятад Монголын харилцаа ирмүүн хөгжилд хүрлээ. Оны эхээр БХАТИХ-ын Байнгын хорооны дарга асан Ү Бангүө МУ-д амжилттай айлчилж, 9-р сард МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бишкект уулзаж, мөн оны 10-р сард МУ-ын ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д айлчилж, хоёр орны бүх талын стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлж, хоёр орны улс төрийн итгэлцэл эрчимжиж, цэрэг арми, аюулгүй байдал, эдийн засаг худалдаа, соёл зэрэг олон салбарын харилцаа улам хөгжив. 2013 онд хоёр орны харилцан зочилсон иргэдийн тоо 1 сая 300 мянга гаруйд хүрч, хоёр орны худалдааны хэмжээ 5 тэрбум ам.доллар давж, МУ-ын импорт экспортын нийт хэмжээний бараг тал хувийг эзэлж, БНХАУ нь МУ-ын худалдааны хамгийн том түнш орны байр сууриа тогтвортой хадгалсан юм" гэжээ.
Сар шинийн золголтод МУ-д ажиллаж амьдарч байгаа 200 гаруй цагаач иргэн оролцлоо. МУ-д ажиллаж амьдрах б
олсон хамгийн эхний ээлжийн цагаач иргэд 20-р зууны эхэн үед ирж суурьшсан түүхтэй. Өдгөө МУ-д 2000 орчим цагаач иргэн амьдарч байна. Оршин амьдарч байгаа газар орныхоо ард түмэнтэй эе эвтэй харилцаж, МУ-ын хууль дүрмийг чанд мөрдөн сахиж, хоёр орны найрамдалд хувь нэмэр оруулахыг Ян Чиндүн хятад цагаачдаас хүслээ. \ сурвалжлагч М. Цэцэн\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |